Сонгууль хүчинтэй болгох зорилгоор л нэр дэвшсэн ч ялчихсан ЦЭВЭРЛЭГЧ бүсгүй
2020-09-29

Орост саяхан орон нутгийн сонгууль болж өнгөрсөн. Энэ сонгуулиар энгийн нэгэн цэвэрлэгч бүсгүй тосгоны даргаар сонгогдсон үйл явдал Оросын хэвлэлүүд, олон нийтийн анхаарлыг татсаар байна. 

 

Оросын Костром мужийн Повалихинское тосгоны тэргүүнээр цэвэрлэгч байсан бүсгүй сонгогджээ. Дунд боловсролтой энэ эмэгтэй өөрийн гэсэн аж ахуйтайн дээр "Нэгдсэн Орос" намаас сонгогдсон депутат гэнэ. Түүнийг Марина Удгодская гэх бөгөөд Повалихинское суурингийн даргаар 61,7 хувиар сонгогдсон бөгөөд харин өмнөх суурингийн дарга Николай Локтев 34,04 хувийн санал авчээ. Өөрөр хэлбэл бүсгүйн төлөө 87 хүн санал өгсөн бол хуучин даргын төлөө 48 хүн саналаа өгсөн байна. 

 

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, өдгөө сөрөг хүчний гол билэг тэмдэг болсон, энгийн нэгэн гэрийн эзэгтэй байсан Светлана Тихановскаягаас цэвэрлэгч бүсгүйн түүх огт өөр. Үнэн хэрэгтээ Удгодскаяг сонгуулийг хүчинтэй болгох зорилгоор л нэрийг нь дэвшүүлжээ. Тодруулбал, суурингийн хуучин дарга Локтев сонгуулиар  ялалтаа баталгаажуулахын тулд өрсөлдөгч хэрэгтэй байсан тул  Удгодскаяг сонгуульд оролцох хүсэлт тавьсан гэнэ. Гэвч түүний энэ санаа талаар болов. Сонгогчид түүний хүслийг хясаж, цэвэрлэгч бүсгүйн төлөө олонх нь саналаа өгчих нь тэр.

 

"Ажил үүргийн хуваарьт юу багтдаг талаар мэдэх юм алга. Би дөрвөн жил цэвэрлэгчээр ажилласан, одоо тав дахь жил нь" хэмээн Угодская ярьжээ. Түүнчлэн энэ сууринд хичнээн тосгон байгаа, хичнээн хүн амтайг ч мэдэхгүй байгаагийн дээр өмнө нь хэзээ ч бичиг цаасны ажил хийж байгаагүй гэнэ. 

 

Депутат бас фермер 

Угодская "360" агентлагт ярилцлага өгөхдөө "Нэгдсэн Орос" намаас сонгогдсон депутатын үүргийг таван жил гүйцэтгэж байгаагаа ярьжээ. Тэрбээр Костром мужийн Чухломын аймгийн Повалихинскийн суурингийн зөвлөлд энэ намыг төлөөлж багтдаг гэнэ.

 

Тэрбээр 10 дугаар сарын нэгний өдөр шинэ албан тушаалдаа орох гэнэ. Мөн одоо дарга нь болох захиргааныхаа техникийн үйлчилгээний ажилтнаар ч ажилладаг байсан Угодская есдүгээр сарын 24-ний өдөр цэвэрлэгчийн ажлаас гарах өргөдлөө бичиж өгчээ.

 

Суурингийн оршин суугчид "360" агентлагт өгсөн мэдээллээр, суурингийн шинэ дарга Угодская өөрийн гэсэн аж ахуйтай гэнэ. Тэрбээр туулай, тахиа, нугас тэжээдэг бөгөөд өмнө нь цацагт хяруул ч үржүүлдэг байжээ. Суурингийн олон хүн түүнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг аж. 

 

КП агентлагийн мэдээлснээр, Угодская ойн аж ахуйн техникумыг төгссөн, улс төрд орох талаар огт бодож байгаагүй ч "Нэгдсэн Орос" намаас сонгогдсон депутатын үүргийг гүйцэтгэж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Чинбаа:
Гайхах зүйл ер алга. Манай УИХ, аймаг, хот, сумын ИТХ-ын төлөөлөгчид бас л иймэрхүү мэдлэг боловсрол сул нөхдүүд байгаа. Ганц ялгаа нь энэ хүүхэн хүсээгүй сонгогдсон, манай төлөөлөгчид /муугаа, юу ч мэдэхгүй, хүн удтрдах нь бүү хэл өөрийгөө ч удирдах чадваргүй байж/ хүсч сонгогддогт л байна даа.
2020-09-29
Ард:
Үүгээр бол мачин ард их хуралд гарна, тэгээд тэдний эрх ашгийг хамгаална, мөнгөтэй л бол гарна гэдэг нийгмийнхээ бүтцэд эс тохирч байгаагийн илрэл бол уу, давхрага гэж ярихаа больё гээд мөнгөтэй учир чиний толгой дээр элит болоод сууна гэдгээ эргэж хар аа.
2020-09-29
зочин:
хэ хэ манай тѳрд байгаа нѳхдүүд шиг юм болж дээ баруун зүүн үнэн худал сайн муугаа ялгаж чадаагүй сураагүй явж байтал тѳрийн хүн болчихдог тѳрийн хүн гэж ямар хүн байх ёстой гэдгийг ч мэдэхгүй нэг харсан тѳрийн хүн болдог алтан загасны үлгэрийн эмгэн болох л байх даа
2020-09-29