Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт нийслэлийн байгаль орчны газар хамрагдлаа
2020-09-29

 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, Гамшгийн үеийн бэлэн байдлыг хангуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/35 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Байгаль орчны газар Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт хамрагдав.

 

Нийслэлийн Онцгой байдлын газраас Нийслэлийн Онцгой комиссын даргын баталсан удирдамжийн дагуу зохион байгуулсан үзлэгийн арга хэмжээ 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дахь тус газрын харьяа Минж нутагшуулах төв дээр болж, байгууллагын Гамшгаас хамгаалах албаны бие бүрэлдэхүүн, албан хаагчид, байгаль хамгаалагчдын төлөөлөл зэрэг нийт 40 гаруй албан хаагч оролцжээ.

 

Үзлэгийн бэлтгэл ажлын хүрээнд тус газар нь Гамшгаас хамгаалах албаны штабын зохион байгуулалтыг сайжруулах, Гамшгаас хамгаалах албаны төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, албан хаагч бүрт байх үүргэвчний иж бүрдлийг хангуулах, авто техник, түймрийн багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах зэргээр удирдамжид заасны дагуу 14 чиглэлээр бэлтгэлийг хангаж ажиллав.


Үзлэг шалгалтын үеэр ой хээрийн түймрийн үед байгууллага хэрхэн зөв зохион байгуулалтад орж түймрийг цаг алдалгүй унтраах дадлага сургуулилтын ажлыг Баянзүрх дүүргийн Гал унтраах 35 дугаар ангитай хамтран амжилттай гүйцэтгэв.

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын шалгалтын бүрэлдэхүүн тус газрын Гамшгийн үеийн бэлэн байдлыг дүгнэж, холбогдох заавар зөвлөмж өглөө.

 

Ойн тухай хуульд заасны дагуу намрын хуурайшилтын үе 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилдэг тул иргэд ногоон бүсэд зорчихдоо ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ил задгай гал гаргахгүй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж:Нийслэлийн байгаль орчны газар

Shuud.mn
Сонин хачин