COVID-19: Дэлхий даяар нас барсан хүний тоо 1 000 555 боллоо
2020-09-29

Дэлхий даяар коронавирусийн цар тахлын улмаас нас барсан хүний тоо нэг саяыг хэдийнэ давсан талаар Жон Хопкинсийн их сургууль мэдээлжээ. Энэ их сургууль холбооны болон орон нутгийн эрх баригчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад нээлттэй эх сурвалжуудаас авсан мэдээллүүдийг нэгтгэдэг юм.

 

Есдүгээр сарын 29-ний өглөөний байдлаар  дэлхий даяар коронавирусийн халдвараас үүдэлтэй өвчний улмаас нас барсан хүний тоо 1 000 555 болсон гэж Жон Хопкинсийн их сургууль мэдээлжээ.

 

Шинэ төрлийн коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяарх халдварын тоо 33 273 720 болсон бол 23 056 480 хүн эдгэрсэн байна.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин