ЭМЯ: 568 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-09-29

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.29/  хүргэж байна.

 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 302 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 4 мянгаар нэмэгдэж, нас баралт ижил түвшинд байна. Харин 242 мянга гаруй хүн эдгэрчээ.

 

 

ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид  нийт 568 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

 

 

Эх сурвалж: ЭМЯ 

Shuud.mn
Сонин хачин