ВИДЕО: Уранаас болж Дорноговь аймагт мал зулбаж, мутацид орж үхэж байна
2020-09-29 12:13

 

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд мал зулбаж, мутацид орж үхэж байгаа талаар иргэд эсэргүүцлээ илэрхийллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Хөхөө:

 

-Манай тэнд найман хөлтэй ишиг гардаг. Тэр нь удахгүй үхдэг. Маш олон мал зулбаж байна. Улаан нялцгай амьтад дутуу бойжиж үхдэг. Ийм зүйлд бид дуугүй өнгөрч болохгүй.

 

Усанд хортой бодис хийхээс сэргийлж цагдаа, дотоодын цэрэг аюулгүйн хамгааллын бүс гэсэн радиусаар хамгаалдаг. Гэвч Дорноговь аймгийн усанд нэг сая тонн хүхрийн хүчил хийх замаар  “хүхрийн хүчлээр уусган баяжуулах гэдэг арга”-аар ураныг олборлодог. Энэ нь хүн, малыг мутацид оруулах гол шалтгаан болж байна. Хүхрийн хүчлийг ямар хор хөнөөлтэйг хүмүүс мэднэ. Хэрвээ би Улаанбаатар хотын аль нэг худагт очоод нэг литр хүхрийн хүчил хийх юм бол эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээний гэмт хэрэгтэн болно. Гэтэл Францын “Арева” компани яагаад нэг сая тонн хүхрийн хүчлийг газрын гүний усанд хийхийг завдаад байгаа юм. Гүний ус газрын доогуураа холбоотой. Зургаа, долдугаар ангийн газар зүйн хичээлээр заадаг тектоник хөдөлгөөнд орж байнгын хөдөлгөөнд оршдог.

 

Француудын ярьж байгаагаар гүнд нь шавран саван дотор ус бий. Түүнд нэг сая тонн хүхрийн хүчил хийнэ гэдэг. Энэ зүйлийг манай шүүх хаацайлж, өнөөдрийн байдлаар 44 удаа шүүх хурлыг хойшлууллаа. Энэ маш хүнд хэлбэрийн мутацид орсон малаас гадна Дорноговь аймагт байгаа нэг сая мал уушгины хорт хавдартай байх магадлалтай. 14 тэмээнд шинжилгээ хийлгэхэд бүгд уушгины хавдартай байсан. 

 

Францын “Арева” компани нэрээ зургаан  удаа өөрчилсөн. Нэр өөрчилж байгаагийн ард маш олон асуудал байна. Одоо “Бадрах энержи” нэртэй болсон. Төв компани нь хүртэл нэрээ өөрчилсөн. Дорноговь аймгийн найман сумын нутагт нэг сая мал мутаци, гажгийн асуудалд өртөж эхэлсэн.

Улаанбадрах суманд ажиллагаа явуулдаг “Бадрах энержи” компанийн өмгөөлөгчид хэлсэн. “Мутацид орсон малыг бид огт үзэж хараагүй хэмээв. 

Э.Үүүрийнцолмон

 

Shuud.mn
Сонин хачин
dsj:
Mutats gej mongol ug bhguiee . yrival undesniihee heleer yrij sur!!! Naad gaigiin chini tuhain ued tsumiin energiin gazar gedegt bsn luivarchid sn medne . tedniig olj naad jagsaaldaa oruulj tailbar avdaa! Uur haa hamaagui demiirch haduuraad yanav???
2020-09-30
зочин:
юун мал хордож мутацид орох гэж хүн ардаараа элий балай мутац болоод байхад ѳвѳѳ нь ач охиноо олон сар хэмэлсэн ч гэх шиг ийм л болсон байна ш дээ
2020-09-29
irgen:
yaduu ornuudiig l ashiglaj yavdag kompani naadah chin.....
2020-09-29
irgen:
naad Areva chin delhiid ad bolson hogiin kompani shdee....hen oruulj irsiin bas mongold, naad kompani chin iim eroosoo hariuzlaga hyleedeggui aldaagaa zasdaggui , nohon tolbor ene teriig ch byy gorid, .....esvel mash temzeh albaar hycheer zailuul
2020-09-29
Тарвагыг тэнд манаачаар ажлуул.
2020-09-29
Манайд анх корона чирч ирдэг Франц хулгайч чинь хүн мал хордуулах ажлыг энд хийж байсан гээ биздээ Элбэгдоржийн найзууд л гэсэн.
2020-09-29
зочин:
Уран олборлолтыг эсэргүүцэж байна
2020-09-29