Засгийн газар 600 сая ам.долларын “Номад” бондыг олон улсын зах зээлд босголоо
2020-09-29

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын шинэ бондын талаар мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр, “Сангийн яам Монгол банктай хамтран ажиллаж  5,5 жилийн хугацаатай,  5,125 хувийн хүүтэй,  600 сая ам.долларын “Номад” бондыг босголоо. 

 

Шинэ бонд гарснаар манай улсад мөнгө орж ирэхгүй. Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор солих ажил хийсэн.

 

2016 оны дөрөвдүгээр сард гаргасан “Мазаалай” бондын жилийн 10,875 хувь, 2012 онд гаргасан “Чингис” бонд жилийн  5,125 хувийн хүүтэй. 2021 онд “Мазаалай” бондын 500 сая долларыг, 2022 онд “Чингис” бондын  нэг тэрбум ам долларыг төлөх ёстой. Тэгвэл энэ 600 сая долларыг хоёр жилд ирэх бондыг сольж арилжаалж авсан гэсэн үг.

 

2012 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17,5 хувийн өсөлттэй. Гадаад дотоодын хөрөнгө оруулалт идэвхжсэн, хөрөнгө оруулалт татаж байгаа томоохон орнуудын нэгт тооцогдож байсан үед 5,125 хувийн хүүтэй бонд гаргаж байсан бол энэ жил коронавирус цар тахлын энэ үед эдийн засгийн өсөлт саарчихсан, төсвийн алдагдал өндөр энэ үед бага хувийн хүүтэй бонд гаргасан гэдэг нь онцлог.

 

“Номад” бондыг гаргаснаар хүү нь дээр нилээд хэмжээний мөнгө хэмнэж байгаа. “Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай” гэсэн  дөрвөн бондын  хүүний төлбөрт Монгол Улс жилд 203,1 сая ам долларыг  төлдөг. Харин энэ бондыг сольж арилжаалснаар жилд 176,4 сая ам долларыг төлж байгаа. Өөрөөр хэлбэл нэг жилд гадаад бондод төлж байгаа 26,9 сая ам доллар буюу 70 тэрбум төгрөгийн хэмнэлттэй байгаа.

 

“Номад” бондын онцлог:

 

  • Өндөр хүүтэй бондыг бага хүүтэй бондоор сольсон
  • Тулсан төлбөрүүдийг хойшлууллаа.

 

Бид 500 сая долларыг төлөх гэж хандив цуглуулахад тулж байлаа. Хандив цуглуулж ч байсан. 2021 онд “Мазаалай”  бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын 1,5 тэрбум ам доллараас 900 сая ам доллар болгож бууруулсан.  

 

ААН, бизнес эрхлэгчид, иргэдэд цаашид доллар өснө, өндөр төлбөр төлнө, төгрөгийн ханш унана гэдэг хүлээлт бий болж бизнест сөрөг нөлөө үзүүлдэг байсан бол энэ хүлээлт үгүй болж байна. Энэ нь манай улсын төгрөгний тогтвортой байдлыг хангахад, зээлийн хүүг бууруулахад тодорхой нөлөө үзүүлнэ” гэлээ.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Зориг:
Өвчтэй пиздаакууд.. хэлэх үг ч алга..
2020-10-01
Зориг:
Норолхоо Хүрэлсүх Хүрэлбаатар 3 нийлж байгаад 900 сая $ хэмнэсэн л гэнэ.. хүү өсөхгүй л гэнэ.. 3н тэнэгийн хийж хэлж бичиж байгаа нь ..
2020-10-01
Норолхоо:
Бусдыгаа бүү мууо санаа нь зөв байгаа биз дээ нэг нутагт минь дээ хөө
2020-09-30
Норолхоо:
Жасрай сайдаас дутуугүй санаа гаргажээ хэн ч бодсон муулаад байх арга алга нөхдөө 900 сая доллар хэмнэх чинь сайн хэрэг жил бүр хүү өсөхгүй гэсэн
2020-09-30
Зориг:
Өвчтэй пиздаакууд.. хэлэх үг ч алга..
Зориг:
Норолхоо Хүрэлсүх Хүрэлбаатар 3 нийлж байгаад 900 сая $ хэмнэсэн л гэнэ.. хүү өсөхгүй л гэнэ.. 3н тэнэгийн хийж хэлж бичиж байгаа нь ..
Норолхоо:
Маш зөв Жасрай гуайгаас дутаахгүй сэтгэж дээ сайд аа дахин сийрэг ажиллаарай амжилт
2020-09-30
Oyuka:
Маш зөв зүйл хийж оновчтой сэтгэж хийсэн байна, Талархаж байна
2020-09-29
Норолхоо:
Маш зөв Жасрай гуайгаас дутаахгүй сэтгэж дээ сайд аа дахин сийрэг ажиллаарай амжилт
toriin mongo
2020-09-29
Uvsad barigdaj baigaa zam barilag bugd Hurelbaatariin mongo ugaalt yvij bn
2020-09-29
Jjj:
Chi unshaad ch oilgohyi l dee
2020-09-29
зочин:
Өөрөө өр хийдэггүй л хүн гээд бусдыгаа үгүйсгээд бсан чинь ямар ч ялгаа алгаа энэ нөкөр. бөөн амбиц бэртэгчин царайлчихаад.
2020-09-29
Норолхоо:
Бусдыгаа бүү мууо санаа нь зөв байгаа биз дээ нэг нутагт минь дээ хөө
Jjj:
Chi unshaad ch oilgohyi l dee
Өр Хүрэлбаатар 2 хоёулаа цаашаа:
Өрөнд идэгдсэн Монголоо гэж
2020-09-29
Үнэхээр сайн ажиллаж байнаа. Аргагүй нөхцөлд боломжийг бий болгож ашиглаж байгаа нь ур чадвар, сэтгэл юм.
2020-09-29
Сайн байна! улс орноо бодсон, сайн ажилласан байна. Өмнөх 10 жилд байсан улс төрчид бол ангайгаад л сууж байх байсан. Тэд нараас өөр байж чадаж байна.
2020-09-29
Uvsad barigdaj baigaa zam barilag bugd Hurelbaatariin mongo ugaalt yvij bn