УИХ-ын намрын ээлжит чуулган пүрэв гаригт нээлтээ хийнэ

img

Шинэ парламентын анхны намрын чуулган 10 дугаар сарын нэгэн буюу ирэх пүрэв гаригт нээлтээ хийнэ. УИХ-аас энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын товыг гаргажээ. Үүнд: 

 

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

 

10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт 09.00 цагаас:

 

• Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы нээлт.

 

ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

 

10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт:                                                                                                                                                                                                                      

• Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар”         танхимд; 

• Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан”         танхимд.

 

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

 

10 дугаар сарын 01-ний Пүрэв гарагт:

 

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

 

• “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”     Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн,         хэлэлцэх эсэх/.

 

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

 

Хэлэлцэх асуудал:

 

• Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт     оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын .. гишүүн         2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

 

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Үндсэн хууль” танхимд: 

 

Хэлэлцэх асуудал:

 

• “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын         тогтоолын төсөл.

 

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

 

10 дугаар сарын 02-ны Баасан гарагт 09.00 цагаас:

 

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлт;

• “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”         Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны      

өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт         оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн 

С.Бямбацогт нарын .. гишүүн 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

• “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын         тогтоолын төсөл;

• Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ