COVID-19: Орост тахлын оргил үе хоёроос гурван долоо хоногийн дараа тохионо гэв
2020-09-29

Оросын Эдийн засгийн судалгааны төвийн статистик, загварчлалын шинжээч Агаси Тавадян Орост коронавирусийн тахлын оргил үе хоёроос гурван долоо хоногийн дараа тохионо гэж үзэж байгаа талаар Коммерсант мэдээлжээ. Түүний үзэж байгаагаар нөхцөл байдал муугаар эргэлээ гэхэд 11 дүгээр сарын эхээр оргил үе тохиох гэнэ. 

 

"Бидний загвар шинжилгээ боломжит гурван өрнөлийг гаргаж ирсэн. Нөхцөл байдлын хамгийн нааштай хувилбараар бол долоо хоногийн дараагаас өвчлөл болон нас баралтын үзүүлэлт буурч эхэлнэ. Хамгийн магадлалтай хувилбар бол Орост хоёроос гурван долоо хоногийн дараа оргил үе тохионо гэх таамаг. Нөхцөл байдал муугаар эргэлээ гэхэд 11 дүгээр сарын эхээр оргил үе тохионо" гэж шинжээч Тавадян өгүүлжээ.

 

Тэрбээр тусгаарлалтын хатуу арга хэмжээ авах нь утгагүй гэж үзэж байгаа гэнэ. Учир нь иргэдийн 80 хувь нь тусгаарлалтын горимыг мөрдсөн тохиолдолд л энэ арга хэмжээ нь үр дүнтэй бөгөөд гэвч ийм үзүүлэлтэд хүрнэ гэж байхгүй гэдгийг шинжээч онцолжээ.

 

Энд дуулгахад, Орост есдүгээр сарын 28-ны өдөр хоногт 8000 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ нь зургадугаар сарын 16-наас хойш тохиосон хамгийн өндөр үзүүлэлт аж. Ингэснээр Орост нийт халдварын тохиолдол 1,1 саяыг давснаас 20,4 мянган хүн нас барж, 945 мянган хүн эдгэрчээ.

 

COVID-19: Москвагийн сургуулиуд ирэх сард хоёр долоо хоног амарна

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
VACTCIN YASAN BE...
2020-09-30
irgen:
iim baihad manaih zadgairaad l
2020-09-30