Азийн аваргыг Агын ахан дүүс нь мялаажээ
2020-09-30 08:35

 

Буриадын нэртэй бөх, 2020 оны Ази тивийн аварга, “Mongolia Open” олон улсын тэмцээний хошой аварга, “Вaikal Open”, “Уурхайчдын алдар”, Коркиний тэмцээний аварга Арсалан Будажаповын алдрыг төрөлх нутагт нь тэмдэглэжээ.

 

Арсалан Будажапов ОХУ-ын Агын Буриадын Цокто-Хангил тосгонд 1993 онд төрсөн байна. 2013 оноос чөлөөт бөхийн спортоор голлох амжилтаа үзүүлж, 2019 оноос Кыргызстан улсын нэрийн өмнөөс барилдах болжээ. 2020 онд Энэтхэгийн Шинэ Делид болсон Азийн АШТ-ий 79 кг-ийн жинд эзэн орны бөхийг 7:5 оноогоор ялж түрүүлсэн юм. Ирэх онд Токиод болох зуны олимпод 74 кг-ийн жинд өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ буриадуудад манайхнаас дээрдэх юм алга аа зайлуул, хар бяр шүтсэн тэнэгүүдэд байдгаа тавиад туучих юм
2020-10-07
Агын буриад гэж байхгүй болоод Читийнцы болсон ш дээ хөөрхийс!
2020-09-30
Яг л Монгол. Бөхчүүдээ байр, машин, тэмдгээр шагнаад л
2020-09-30
ерөнхий сайд бямбасүрэн бна гэж харлаа
2020-09-30