Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй самрын наймааг цэгцэлье
2020-09-30

 

Самар цөмсөн шиг хол ойрын сонин сайхан, хов жив базан алхах залуус. Ингэхдээ “хуураагүйг нь авчихлаа. Дараа хуурсан самрыг нь авч иднэ шүү. Илүү гоё амттай байдаг юм” гэж ярьж зөрнө. Гадаа худалдаа эрхлэгчид  урдаа ууттай самар тавиад хуурсан хуураагүйгээр нь том жижиг саванд хийж зарна. Энэ бол энэ намрын хотын гудамжинд өдөр бүр харж буй дүр зураг. Коронавирус цар тахлын энэ үед амны хаалт зүүж, ариун цэврийг чанд сахих байтал гар дээрээс худалдан авч идэх самар эрүүл ахуйн шаардлага хангана гэж үү?

 

Энэ жил их ургацын жил. Есдүгээр сарын 15-наас хойш буюу самрын болц гүйцсэн үед технологийн дагуу мод гэмтээхгүйгээр түүж болно. Ингэхдээ хуулийн дагуу их ургацын жилд ахиун болон үйлдвэрлэлийн зориулалтаар, дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар зөвшөөрлийн дагуу бэлтгэх  ёстой байдаг талаар албаны хүмүүс мэдэгдэж байсан. Гэсэн ч  иргэд хуулийн дагуу зөвшөөрөгдсөн хугацаанаас нь өмнө  хулгайн замаар самар түүж борлуулсаар байсан. Харин есдүгээр сарын 15-наас хойш самар борлуулах нь бүр ч нэмэгдсэн. Худлаа хэлсэн хүнд бол  хоёр алхаад л самар зарж байгаа хүнтэй таарна. 

 

Болц нь гүйцээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй самар шар өвчин үүсгэх эрсдэлтэй. Мөн сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүд самар цөмж чадахгүйгээс ястай нь залгиж гэдэсний түгжрэл үүсэж байгаа талаар  мэргэжлийн эмч нар анхааруулж байгаа. Гэсэн ч гудамжинд иргэд самрыг стакан, шилээр нь хэмжиж, худалдаалсаар, мөн худалдан авцгаасаар байна.

 

Гадаа худалдаа эрхлэгч Б.Билгээ:

 

-"Энэ жил коронавирус цар тахлын улмаас өмнө жилүүдийнхээс худалдан авалт буурсан ч  өдөртөө хоолны мөнгөө олоод л байна. Самар хуурсан, хуураагүйгээрээ үнэ нь ялгаатай. Жижиг аяга самар 3000, дунд зэргийн аяга самар 4000, Шанага самар 7000-1000 мянган төгрөгний үнэтэй. Хүүхдүүд гэлтгүй томчууд ч гэсэн самар авч иднэ шүү дээ. Тогтсон ажилгүй бидний орлого олох боломж болохоор зарахгүй байж чадахгүй" гэлээ.

 

Ажлын байр хомсдож, ажилгүйдэл нэмэгдсэн хэдий ч иргэд гар дээрээс самар худалдан авахдаа эрүүл мэндээ юуны түрүүн анхаармаар. Цар тахлын үеийн эрүүл ахуй, ариун цэврийг хаана хаана чанд мөрдмөөр байна.

 

Цаашлаад улирлын чанартай  томуу, томуу төст өвчнөөс ч урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага анхааруулсаар байгаа. Харин гадаах худалдан авалт, тэр дундаа самрын наймаанд хяналт тавих мэргэжлийн байгууллага ажлаа хийж байна уу.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
ulaanbaatariin emegtei:
ha yarshig l bn, bid ideed l baigalia suitgej baigaagui. Ingej zarahiig boliuj bugdiig n hyatad gargah kompanid ogoh gej baigaa bh. Bolij uz. Hudaldaj awch bg hyn ooroo ariun tseweree sahih uuregtei.
2020-10-01
Zochin:
gaduur duuren samar zaraj baina, been shar taraaj baigaa, yay daa ene ub-d irsen guilgachinguudiig
2020-09-30