УРГАЦ: Үр тарианы хураалт 20.3 хувьтай байна
2020-09-30

 

ХХААХҮЯ-наас ургац хураалтын явцын талаарх мэдээг ирүүллээ. 

 

2020 онд улсын хэмжээгээр 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний  ногоо, 61.1 мянган га-д тосны, 52,7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт  хийжээ. 

 

Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113,6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан.

 

Есдүгээр сарын 29-ний байдлаар 45.3 мянган га-г  ангилан хадаж нийтдээ 77.9 мянган га-гаас 101.8 мянган тонн үр тариа, үүнээс 95.7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр  тарианы хураалт 20.3 хувь, хүнсний  ногооны хураалт 56.8 хувь, төмсний хураалт 74.3 хувийн явцтай байгаа аж.

М.Насан

Shuud.mn
Сонин хачин