М.Оргил: Кино урлаг төр, засгаар дэмжүүлэх хэрэгтэй
2020-09-30

 

Монголын үндэсний кино хорооноос Монголын кино урлаг 2020 кино чуулга уулзалтын талаар  мэдээлэл хийлээ. Тус салбарыг хариуцсан орон тооны бус зөвлөх, жүжигчин продюсер М.Оргил:

 

-Монголын үндэсний кино хороо гурван жилийн өмнө байгуулагдсан. 2019 оны тавдугаар сард албан ёсны нээлтээ Шангри-Ла-д хийсэн. Бидний зорилго Монголын кино урлагийг тогтвортой хөгжүүлэх, бодлогоор хангах, дэд бүтэц хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой төрийн бус байгууллага юм.

 

Холливүүдийн болон дэлхийн кино хороодтой хамтын ажиллагааны гэрээ байгуулж тэдэн рүү дотоодын киногоо явуулдаг. Мөн гаднын киног оруулж ирэн эдийн засгийг үр өгөөжтэй болгох, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, киногоор дамжуулах улсаа сурталчлах зорилготой.

 

Монголын кино урлагийг хөгжүүлье гэсэн нэгдмэл бодлоготой, тогтвортой хөгжлийг хангасан байгууллага байхгүй бол хөгжихгүй гэж үзэн байгуулсан юм. Манай байгууллагад Монголын киноны тухай хуулийн болон дэд бүтцийн асуудлыг шийдэх ажлын хэсэгтэй. Монголын кино багууд, уран бүтээлчид манай байгууллагад элсэж байгаа. Манай байгууллагад гаднын байгууллагуудтай холбоотой байхыг тулд дотоодынхоо төрийн байгууллагатай холбоотой байх шаардлагатай тавьсан. Учир нь кино урлаг төр засагтай холбогдож дэмжүүлэх хэрэгтэй байдаг юм.

 

Кино хорооны найруулагч, зохиолч, продюсер О.Батзориг:

 

-1990 оноос кино урлаг төрд хаягдсан. Үүнээс хойших үр дүнг цахим орчноос харж болно. Хүчирхийлэл, архидалт гээд нийгмийн бараан зүйлс кино урлагтай шууд холбоотой. Төр засаг кино урлагт анхаарах ёстой. 1970 онд кино урлагт бүрэн автсан үе. Энэ үед кино нь утга уянга, суртал ухуулга, гоо зүй, хүн байх, сайн сайхан бүхэн киногоор дамжиж иргэд, нийгмээ хүмүүжүүлэх байсан юм. Тэр бодлого ор тас хаягдсан. Хувийн киночдын нуруун дээр явсаар 30 жилийг ардаа үдэж байна. Эцэг эхчүүд үр хүүхдээ хүмүүжүүлэх гэхээс илүү юмаар дутаахгүй шүү гэдэгт л анхаарсан болохоос биш хүмүүжил, ёс суртахуун,  хүн байхад дутуу анхаарсныг харуулах нийгэм байгааг харж байгаа биз. Энэ зүйлд юу хэрэгтэй вэ? Кино урлаг л хэрэгтэй.

 

Монголд соёлын дархлаа гэж юу ч байхгүй болсон. Өнгөрсөн жил залуу үеийнхэнд судалгаа хийсэн. “Z” үеийнхэн бүгдээрээ Монголоос зугтах үзэлтэй байсан. Энэ бол шинэ үеэ урлаг соёлоор хүмүүжүүлж чадаагүйтэй холбоотой. Ёс суртахуун гэх том орон зайг шууд хаясны үр дүн. Ганцхан үйлдлээр соёлын дархлааг суулгахгүй. Оюуныг эзлэн түрэмгийллээс ганцхан сөрж зогсдог салбар бол кино урлаг юм.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
Хммммммм:
Энэ одоо монгол хүн мөнүүүүү? Айнннннн
2020-10-01
ХАА ГАЗАР ТӨР ЗАСАГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ХЭЛДЭГ МААНАГУУД БАЙХ ЮМ.МАНАЙ КИНО САЙН ЯВЖ БАЙГАА. МӨНГӨ АВААД ХӨГЖИХ ЮМ ГЭНЭ.ЖАМААРАА ЯВЖ БАЙЖ ХӨГЖИНӨ.ХАРИН БОЛОВСОН ХҮЧНИЙ ХУВЬД ДЭМЖИЖ БАРУУНД ХҮҮХДҮҮД СУРГАХ ХЭРЭГТЭЙ.ТҮҮНЭЭС ЭНЭ МААНАГ ХӨГЖҮҮЛЭХГҮЙ.
2020-09-30