Мах нөөцлөхөд арилжааны банкууд 104 тэрбум төгрөгийн зээл олгоно
2020-09-30

 

 

Засгийн газрын ээлжит  хуралдаан боллоо. Хуралдаанаар нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлээр мал, мах бэлтгэх аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 12 хүртэл сарын хугацаатай, 11 хувьтай байхаар тогтов. Энэ жил 20 мянган тонноос багагүй хэмжээний мах нөөцлөх бөгөөд арилжааны банкууд 104 тэрбум гаруй төгрөгийн зээл олгох төлөвтэй байна

Shuud.mn
Сонин хачин