Дэлхийн анхны уян зөөврийн компьютер худалдаанд гарчээ
2020-09-30

Lenovo компани планшет болон нөүтбүүкний боломжийг нэг дор цогцлоосон уян дэлгэцтэй анхны зөөврийн компьютерийг худалдаанд гаргах урьдчилсан захиалга авч эхэлжээ. Энэ зөөврийн компьютер Samsung Galaxy Fold, ThinkPad X1 Fold-ын адилаар дундуураа эвхэгдэх боломжтой, гэхдээ дэлгэц нь илүү том аж. 

 

Ном шиг бүрэн дэлгээтэй үед нь энэ төхөөрөмжийг том планшет болгон ашиглаж болох гэнэ. Харин суурин дээр тавьж, утасгүй гар залгаснаар бүрэн хэмжээний лэптоп болох бол 90 градусаар нугалвал  X1 Fold нь мини нөүтбүүк болж, дэлгэцийн доод хэсэг нь гар болох аж. 

 

Хоёр өөр төхөөрөмжийг орлохуйц энэ зөөврийн компьютер нь Intel 11 дэх үеийн процессортой ,  USB-C хоёр порттой, сим карт орох хэсэгтэй,  8 гигабайт санах ойтой, 1 терабайт хүртэлх нэмэлт санах ойтой, зай нь 50 ватт цагийн эзлэхүүнтэй юм байна. Түүнчлэн өндөр хурдны 5G сүлжээнд холбогдох боломжтой гэнэ. 

 

Энэ төхөөрөмжийг АНУ-д 2499 доллараар захиалж болох бөгөөд 4-5 долоо хоногийн дараа нийлүүлж эхлэх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин