Сэрэмжлүүлэг: Мотоциклийн ослоор 22 настай залуу амиа алдлаа
2020-09-30

 

Завхан аймаг, Их-Уул сум, Зарт баг “Ар намын ам” гэх газар /сумын төвөөс баруун урагшаа 43 км/ шороон замд өчигдөр /2020.09.29/ 03.30 цагийн орчимд улсын дугааргүй Мустанг 5 маркийн Г жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 22 настай, эрэгтэй Г-ын амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

 

Мотоциклийн ослоор хүний амь нас хохирсон тохиолдлын дийлэнх нь төв суурин газраас зайдуу хөдөө, хээрийн шороон замд бүртгэгдсэн байна. Иймд иргэд мотоцикл унаж ашиглахдаа хамгаалалтын хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ДАНДАА Л СОГТУУ ХАЛАМЦУУ ХҮМҮҮС МОТОЦИКЛ ЭСВЭЛ МОРИО УНААД Л ЯВЖ БАЙДАГ ЮМ БНА ЛЭЭ
2020-10-01
хужаа мотоциклоо унаад онхолдоод үхэцгээ дээ.
2020-09-30
Zochin:
Hodoo heer zgr shan morio l unaldaa
2020-09-30