ВИДЕО: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Монголд айлчилна

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчлах талаар ГХЯ-ны Америк, Ойрх и Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх мэдээллээ.

Тэрээр:
-Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео энэ 10 сарын 7-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлал нэг өдөр үргэлжлээд төлөөлөгчдийн хамт өдөртөө буцна.
Айлчлалаар албан ёсны хэлэлцээр хийнэ. Мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын айлчлалд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Ерөнхий сайдтай уулзалт хийхээр төлөвлөсөн. Уулзалтаар Монгол-Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно хэмээн мэдээлэв.
-Айлчлалаар ирж буй хүмүүсээс коронавирусийн шинжилгээ авах уу, уулзсан хүмүүсийг тусгаарлах уу?
-Тусгаарлалт шинжилгээний асуудлуудад ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгийн шугамаар манай ажлын хэсгийн бүх дүрэм журмыг айлын талд тайлбарлаж, харилцан тохиролцоод явж байна. Мэдээж айлчлалд оролцсон хүмүүс журмынхаа дагуу тусгаарлагдана.
-Айлчлалын үеэр ямар асуудал хөндөх вэ?
-Монгол-АНУ хоёр улс хоорондын эдийн засгийн түншлэлийг өргөжүүлэх тухай замын зураглал гээд урт баримт бичиг байгаа. Түүнд эрчим хүч, Хөдөө аж ахуй, хэвлэл мэдээлэл технологийн салбарт хамтарч ажиллана гэсэн чиглэлүүдтэй. АНУ-ын зүгээс мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар манай улсад төсөл хэрэгжиж байгаа. Энэ бол Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, саарал усны үйлдвэр байгуулж, гурав дөрөвдүгээр цахилгаан станцыг хөргөхөд хэрэглэдэг ахуйн хэрэглээний ус үйлдвэрлэх төсөл юм. нөгөөх нь усны эх үүсвэрийг гүний худаг гарган нэмэгдүүлэх гэх зэргийн асуудлаар ярилцана.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ