Израильд гудамжны эсэргүүцлийг хориглов
2020-09-30

Израилийн Парламент гудамжны эсэргүүцлийг хязгаарлах хуулийн төслийг хэлэлцэн, парламентын 46 гишүүн дэмжиж, 38 нь эсрэг санал өгсөн тухай Regnum агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өмнө нь Үндсэн хууль, шүүхийн Кнессет /shuud.mn: Израилийн нэг танхимт төлөөлөгчдийн, хууль тогтоох байгууллага буюу парламент/ цар тахлын улмаас тавьсан хөл хорионы үеэр гудамжинд жагсаал цуглаан зохион байгуулахыг хязгаарласан өөрчлөлтүүдийг дэмжих эсэх асуудлаар санал хурааж байсан аж.

 

Ингээд хуулийн төсөл батлагдсанаар, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн албан ёсны ордноос километрийн радиуст амьдарч байгаа хүмүүс л эсэргүүцэлд оролцож болох гэнэ. Шинэ журам гурван долоо хоног хүртэлх хугацаагаар үргэлжилэх бөгөөд гэхдээ сайд нарын танхим энэ журмыг сунгаж болох гэнэ.

 

Саяхан энэ хуулийн төслийг израильчууд эсэргүүцэн хүлээн авсан бөгөөд иргэдийн цуглах, жагсах эрхийг боомилсон хэмээн шүүмжлэн Парламентын ордны өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Улмаар энэ үеэр цагдаагийнхан гурван хүнийг баривчилжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин