Kyodo: Япон Хойд Солонгосын асуудалд Монголыг зуучлахыг уриална
2020-10-01

Японы Гадаад хэргийн сайд Тосимицу Мотэги ирэх долоо хоногийн сүүлээр Монгол улсад айлчлах боломжийг судалж байгаа талаар  Kyodo агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол Улсад хийх айлчлалын үеэр Японы Гадаад хэргийн сайд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Гадаад хэргийн сайд Н.Энхтайван нартай уулзахаар төлөвлөж байгаа гэнэ. Айлчлалын хүрээнд хийх хэлэлцээрийн үеэр Улаанбаатар болон Пхеньян түүхэн найрамдалт харилцаатай тул БНАСАУ-ын тагнуулын алба япончуудыг барьцаалсан асуудлыг шийдвэрлэхэд зуучлалын үүрэг гүйцэтгэхийг Монголын эрх баригчдад уриалахаар эрмэлзэж байгаа аж.

 

БНАСАУ-ын тагнуулын албад япончуудыг барьцаалсан асуудал нь хоёр орны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг бөгөөд чухамхүү энэ асуудлаас болж Япон, Хойд Солонгос албан ёсны дипломат харилцаагүй өдийг хүрсэн юм. 2002 онд Пхеньян анх удаа Японы ердөө 13 иргэнийг барьцаалсан гэдгээ хүлээн зөвшөөрч, тэдний тавыг нь эх оронд нь буцаасан. Үлдсэн хүмүүсийг нас барсан гэж зарлан, цогцосны үлдэгдлийг ар гэрийнхэнд нь илгээсэн ч чухамхүү барьцаалагдсан хүмүүсийн цогцос мөн эсэхийг батлаж чадаагүй юм. 

 

2014 оны тавдугаар сард Япон болон БНАСАУ-ын Засгийн газар Японы иргэдийг барьцаалсан асуудлаар шинээр мөрдөн шалгалт явуулахаар тохиролцсон ч удалгүй энэ асуудлыг хариуцах комиссыг Пхеньяны санаачилгаар татан буулгаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин