Нийгмийн хоёр тогтолцоонд амьдарсан хагас зууны амьдрал
2020-10-01 09:45

 

Доктор, профессор Л.Энхтайван хагас зууныг хамтдаа өнгөрүүлсэн хань болон туулсан амьдралынхаа дурсамжаар жигүүрлэсэн “Үргэлж хамтдаа“ номоо түмэн олондоо өргөн бариад байна. Тэрээр Улаанбаатар хотод төрж өссөн 1950-1960 оныхон гэгдэх жирийн сэхээтэн гэр бүлд төрсний хувьд социалист нийгэм гэх 1950 -1990 онд хэрхэн сурч, ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн, тэрчлэн хоёр Герман улсад сурч амьдарч байснаа өөрийн жишээн дээр тодорхой тоо баримт, зураг материалд тулгуурлан харьцуулан бичжээ. Тэрбээр, уншигчид, ялангуяа залуучуудад өнгөрсөн цаг үеийн талаар үнэн зөв,бодит мэдээлэл өгөхийг гол зорилгоо болгожээ.

 

Энэ номыг уншья гэвэл Хүүхдийн номын сан, Үндэсний төв номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан, М.Горькийн нэрэмжит номын сан, Төрийн ордон дахь УИХ-ын номын сан, МУИС-ийн номын сан зэрэг зөвхөн номын сангуудыг зорьж очиход болно.

Shuud.mn
Сонин хачин
Энхтайван:
Зууны мэдээ сонинд 9-р сарын 29нд номны талаар ярилцлага гарсан байгаа. Zms.mn сайтны нийгэм гэдэгт олоорой.
2020-10-01