АНУ Ассанжийг хордуулахаар зэхэж байжээ
2020-10-01

Америкийн тусгай албад Wikileaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг хордуулах, эсвэл хулгайлахаар төлөвлөж байсан гэж The Guardian бичжээ.

 

Энэ ажилагааны талаар UC Global хамгаалалтын байгууллагын ажилтан асан The Guardian сонинд ярьсан бөгөөд энэ хамгаалалтын байгууллагатай АНУ-ын тагнуулын алба сэтгүүлчийг зайлуулах аргуудын талаар санал солилцож байсан гэнэ. Өмнө нь хамгаалалтын байгууллагад ажилладаг байсан энэ эр одоо Ассанжийг шилжүүлэх хэрэгт гэрчээр оролцож байгаа аж. 

 

Түүний өгүүлснээр, 2017 онд Америкийн тусгай албад UC Global хамгаалалтын байгууллагын захирал Дэвид Моралесд Ассанжийн эсрэг "илүү ширүүн арга хэмжээ " ашиглахыг санал болгож байсан гэнэ.

 

"Эквадорын элчин сайдын яамны хаалгыг онгорхой орхин, түүгээр нэвтэрч ороод Ассанжийг хулгайлах эсвэл хордуулахыг санал болгож байсан" хэмээн тэрбээр шүүх танхимд мэдэгджээ.

 

Хамгаалалтын байгууллагын удирдлалга ажилтанд Эквадорын элчин сайдын яаманд шинээр камер суурилуулах үүрэг өгсөн бөгөөд энэ камерууд нь дүрсийг дуутай нь бичдэг мөн шууд дамжуулах боломжтой байсан гэнэ. Ингэснээр Эквадорын элчин сайдын яаман дотор болж буй бүхий л үйл явдлыг нэн даруй мэдэх боломжтой болох байсан гэнэ. Энэ зааварчилгааг авсан ажилтан ихэд түгшин, ийм суурилуулалтыг хийх боломжгүй гэж удирдлагадаа хэлэхэд удирдлага нь түүнд дэлгэрэнгүй зааварчилгаа илгээсэн байна.

 

"Энэ зааварчилгааг гуравдагч тал өгсөн гэдэг нь ойлгомжтой байсан. Гуравдагч тал гэдэг нь АНУ-ын тагнуулынхан гэж гэрч үзэж байгаа" хэмээн Ассанжийн өмгөөлөгч Марк Саммерс мэдэгджээ. Хамгаалалтын байгууллагад ажиллаж байсан, одоо Ассанжийн хэрэг дээр гэрчээр оролцож байгаа эрийн амь насыг хамгаалах зорилгоор нэрийг нь нууцалж байгаа гэнэ. 

 

Энд дуулгахад, 2010 онд Шведэд Ассанжийг бэлгийн дарамт болон хүчирхийлэлд буруутгасан. Энэ хэргийг хохирогч гэгдэх хүмүүс хожим нь дарамт шахалтад орсны улмаас Ассанжийн эсрэг мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байв. 

 

Жулиан Ассанж өөрийг нь мөрдөх, Стокгольм руу шилжүүлэхээс эмээж 2012 оны зургадугаар сараас эхлэн Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд орогнож байсан юм. Харин 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын хүсэлтээр түүнийг Эквадорын элчин сайдын яамнаас баривчилсан. Лондонгийн шүүх Ассанжийг барьцаагаар суллагдах нөхцлийг зөрчсөн гэж үзэн 11 сар шоронд хорьж байлаа. Түүнийг шилжүүлэх асуудлаарх сонсголл өнгөрсөн оны тавдугаар сарын хоёрны өдөр эхэлсэн бөгөөд үүний дараахан АНУ түүнийг тагнуул хийсэн, нууц мэдээлэл дэлгэсэн хэмээн яллах заалт нэмсэн байна. Түүнийг АНУ руу шилжүүлвэл 175 хүртэлх жилийн хугацаатай хорих ял хүлээж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
dandaa l iim um eree zeergui hiideg zavaan oron shdee.....olonch ulsad hyn alsan muuhai hymyys, odooch heveeree
2020-10-01