Т.Доржханд: Шүүгчдийн хонгилоор Монголын ардчилал орох гээд байна
2020-10-01

ХҮН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

 

-УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Чуулганаар 122 асуудлыг хэлэлцэхээр батлагдсан. УИХ-ын нээлтийн үйл ажиллагаатай давхцаад орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхлээд явж байгаа. Монгол Улсын эдийн засаг маш хүнд байдалтай байна. Тиймээс улсын төсөв хэлэлцэгдэнэ.

 

Үүнтэй холбоотой төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр Засгийн газар төслүүдээ оруулж ирсэн байх гэж найдаж байгаа. Харин өрийн дахин санхүүжилтийг хийсэн байна. Энэ талаар УИХ дээр мэдээлэл сонсоно гэж бодож байгаа. Эдийн засгийн ийм нөхцөл байдалд  өндөр хүүг  бага хүүгээр сольсон нь сайн хэрэг. Цаашдаа үүнийг яаж удирдах юм гэдэгт Засгийн газраас байр суурийг нь тодорхой асууж УИХ-д шийдвэр гаргахад нь оролцоно.  

 

Өнөөдөр тулгамдаж байгаа асуудал бий. Үнэн зөвийг дэнсээрээ дэнсэлж, нүдээ боогоод хэнээс ч үл хамаараад шийдвэр гаргана гэдэг. Энэ бол шүүгч хүний баримтлах ёстой зарчим гэж үздэг. Дэлхий нийтээрээ энэ зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл бие даасан шүүхийн шийдвэр бол тухайн улсын амин сүнс юм. Хүний эрх эрх чөлөө, бизнесийн эрх чөлөө, ардчиллыг хамгаалагч нь шүүхийн систем мөн.

 

Гэтэл өнөөдөр Монгол Улс ардчилсан сонгууль хийх боломжгүй болчхоод байна. Өчигдрийн байдлаар захиргааны хэргийн шүүгч тухайлбал намыг цаашлаад сонгуулийг гацааж байна. Энэ бол цаашид манай улсад ардчилал байх үгүй юу гэдэг асуултын тэмдгийн өмнө ирчхээд байгаа. Бид энэ асуудал дээр дуугуй сууж болохгүй. Монгол улсын парламент ардчилсан парламент. Өөрөөр хэлбэл ардчиллыг эрхэмлэдэг, бүс нутагтаа түгээн дэлгэрүүлдэг орон. Ардчиллыг устгаж болохгүй. "Зөв хүн электорат эвсэл", ХҮН-ын даргын хувьд байр сууриа илэрхийлж байна.

 

Өчигдөр маш олон залуус эсэргүүцлээ илэрхийлсэн. Үр дүнд дүүргийн сонгуульд оролцох эрхээ авлаа. Харамсалтай нь нийслэлийн сонгуульд оролцох эрх нь нээгдсэнгүй. Тиймээс УИХ-д сууж байгаа УИХ гишүүд болоод шат шатны байгууллагууд байр сууриа илэрхийлээч гэж хүсэж байгаа.

 

Ийм байдлаар ардчиллаа аврахгүй юм бол “Нүд нь нээлттэй, чих нь том, нэг гартаа сэлэм барьсан, нөгөө гартаа дэнс байхгүй” шүүгчдийн хонгилоор монгол улсын ардчилал орох гээд байна. Тийм учраас бид хатуу байр суурьтай байх хэрэгтэй. Энэ бол нэг хэсэг хүмүүсийн сонгуульд орж ялах асуудал биш юм. Ирээдүйд бид ардчиллаа хамгаалах уу, тусгаар тогтносон асуудал байх уу гэдэг асуудал учраас зарчмын асуудалд хатуу байр суурьтай байгаач гэж уриалж байгаа.

 

Маргааш бид хэсэг УИХ-ын гишүүдийн хамтаар шүүхийн шинэчилсэн хуулийн төслийг, хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулдаг байх чиглэлээр хуулийн төслийг өргөн барина. Энэ асуудлыг яаралтайгаар хэлэлцүүлэх асуудлыг УИХ-ын даргад тавина. Мөн үндэсний аюулгүй байдлын асуудал цаашид үүснэ гэж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газарт УИХ-ын гишүүний хувьд хандах болно. Энэ бол ардчилсан зарчмаа хамгаалах ирээдүйн монгол улсыг нийгэм, үр хүүхэд, эрх эрх чөлөө тэгш боломжтой нийгмийг хадгалах, хамгаалах, бий болгоход хамгийн ач тустай зүйл гэдэгт та бүхэн итгэл үнэмшилтэй байгаарай.

 

ХҮН-ын төлөөллийн хувьд ардчиллаа хамгаалах үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлж байгаа. Өнөөдөр үндсэн хуулийн цэц, захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа. Бидэнд хөндлөнгөөс хуулийн үйл ажиллагаанд нөлөөлөх ёс зүй  байхгүй. Хэрвээ шүүхийн байдлаар биш улс төрийн захиалгаар шүүхийн асуудлууд шийдэгдээд дахин хонгил үүсэж, эзнийхээ тушаалаар явдаг байвал Улс төрийн акцыг дараагийн шатанд хийх болно. Тэр акцыг зөвхөн гадаа биш төрийн ордонд хийнэ гэдгээ УИХ-ын гишүүний хувьд мэдэгдэж байна гэж мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-ХҮН-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийн цаана АН, Ерөнхийлөгч байна гэж мэдэгдсэн. Энэ асуудалд ямар баримт байна уу?

 

-Монгол Улсын ерөнхийлөгчийн төлөөлөл нь санал тавиад АН, МАХН, Шинэ намтай эвсэж ороочээ гэсэн санал тавьсан. Тэр дагуу бид уулзсан. Бид тэр саналыг хүлээж аваагүй. Энэ бол маш тодорхой баримт. Хэрэв хамтарч сонгуулийн үр дүнд орохгүй юм бол та нарын оролцох эрхийг хязгаарлана гэдэг тодорхой мессежийг хуулийн байгууллага нэг шүүгчийн захирамжаар гаргаад бидэнд мэдэгдлээ гэж харж байгаа. Тиймээс бид ёс зүйтэй улс төрийг хийнэ гэж байгаа бол хэн нэгний халаас, хүсэлт, шаардлагаар шийдвэр гаргахгүй гэдгийг тодорхой хэлсэн.

 

Иймээс Монгол Улсын ерөнхийлөгч, АН-ын зарим удирдлагуудад хандаж хэлж байгаа юм. Ардчиллаа хамгаална гэдэг бол ардчилсан сонгуулийг хуулийн дагуу явуулах байдаг. Гэтэл өрсөлдөгчөө ямар нэгэн үндэслэлгүйгээр зөвхөн нэг шүүгчийн захирамжид үндэслээд сонгуульд оруулахгүй байна гэдэг иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хааж байна гэсэн үг. Өнөөдөр ХҮН-ын залуучуудын хувьд хориг тавигдлаа. Маргааш МАН, АН-д ийм байдал үүсвэл яах вэ? Эцсийн дүндээ Монгол Улсад ардчилал байх уу гэдэг асуудал байгаа учраас бид ардчиллаа хамгаалах нь эрхэм зүйл гэдэг зарчимдаа хатуу тэмцлээ үргэлжлүүлнэ. Ийм байдал цааш үргэлжилбэл төрийн ордонд улс төрийн үйл ажиллагаагаа явуулах болно гэдгээ мэдэгдэж байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Ene harah tsarainii ul buteh nohor odoo songogchid ni erguulen tatah heregtei. Monhiin heruul hiisen nohor
2020-10-01
Эргүүлэн татах нь сонгогчидийн эрх болсон шүү дээ
2020-10-01
Битгий давараад байгаарай
2020-10-01
Иргэн:
Энэ Доржханд нь хуучин эхнэрээ баян айлын эмэгтэйгээр сольсон тогтворгүй амьтан ба эр банзал юм. Англиар бол жинхэнэ gold digger юм.
2020-10-01
Eniig zailuul
2020-10-01
ХҮН:
Хан-Уулаас сонгогдсон гишүүн, Хан-Уулчуудын төлөө бус харин ХҮН гэх намынхаа төлөө л ажиллаж байна. Яах вэ?
2020-10-01
Эргүүлэн татах нь сонгогчидийн эрх болсон шүү дээ
mgl emegtei:
Ugaasaa juramiig zorchson l yum bn lee shdee, oorsdoo ajilaa zuv zohion baiguulagui baij olon yum yariad bh yum, aldaagaa oorsdoosoo hai l da, HUN namiig owoo yum bolwuu gej bodson chin balairad bh yuma
2020-10-01
ganbaatar shig bas neg ul butekh nukhur garaad irlee dee
2020-10-01