Ахмадуудын тэтгэвэр 300-900 мянган төгрөгийн зөрүүтэй
2020-10-01

 

Өнөөдөр Олон улсын ахмадын баярын өдөр. Монгол Улс энэ өдрийг 1992 оноос эхлэн тэмдэглэн иржээ. НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргасан. Ингэснээр улс орнууд жил бүрийн аравдугаар сарын 1-ний энэ өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах арга хэмжээг зохион байгуулах болсон. Олон улсын ахмадын баярын энэ өдөр Монголын ахмадын холбооны ахлах мэргэжилтэн Д.Цэцэгсүрэнтэй ярилцлаа.

 

-Ахмадын баярын өдөрт зориулан ямар арга хэмжээ зохиогдож байна вэ?

 

- Монголын ахмадын холбоо Ахмадын баярыг тохиолдуулан хоёр сарын “Бүтээлч аян” өрнүүлэхийг бүх аймаг, дүүргүүдэд чиглэл болгон өгсөн. Түүний дагуу ахмадын байгууллагууд өргөн хүрээтэй урлаг, спорт, уулзалт, семинар, уралдаан тэмцээн зохиолоо. Өчигдөр Монголын ахмадын холбоо Монголын радиотой хамтарч 20 минутын турш төр, засгаас хэрэгжүүлдэг ажил, хууль, ахмад насны хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, тэтгэвэрт гарахад бэлтгэх хөтөлбөрийн талаар өргөн мэдээлсэн.

 

Нийслэл хотод ахмадын үйл ажиллагааг сурталчилан Сонгинохайрхан дүүрэг 40 хорооны ахмадын бүтээлийн үзэсгэлэн гаргалаа. Чингэлтэй дүүрэг бөхийн өргөөнд ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн гэх мэт бүх аймаг дүүргүүд ахмад настнаа хүндэтгэлээ. Энэ өдөрт зориулан хэчнээн  ажил хийсэн тухай нэгдсэн дүн энэ сарын сүүлээр гарна.

 

-Монгол Улсад нийт хэчнээн ахмад настан байна вэ?

 

-Монголын ахмадын холбоонд 55 болон түүнээс дээш насны ахмадын мэдээлэл ирсэн. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан, малчид, цэргийнхэн эрт тэтгэвэрт гарах гээд ахмад насны хуульд заасан насанд хүрээгүй ахмадууд олон байна. 2020 оны эхний тоогоор 360595 ахмад тоологдсон. Үүнээс 207587 нь эмэгтэй. 100 болон түүнээс дээш настай 134 хүн байна.

 

-Эдгээр ахмадуудаас хэчнээн нь хөдөлмөр эрхэлж байна вэ?

 

-Нийт ахмадын хөдөлмөрийн гэрээ хийн байнгын орон тоонд ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагад 2636 ахмад байна. Хувийн хэвшилд ажилладаг 5338 хүн, үйлчилгээний салбарт 5148, барилга тээврийн салбарт 1572, мал аж ахуйн салбарт 25319, газар тариалангийн салбарт 6311 ахмад ажилладаг тооллоготой байна.

 

-Ахмадуудын тэтгэврийн зөрүүний асуудал их яригддаг. Энэ тал дээр ахмад настнууд хэр их гомдол гаргадаг вэ?

 

-Тэтгэврийн доод хэмжээ дэндүү бага байна. Тэтгэврийн зөрүүг арилгаж өгөөч гэсэн асуудлыг маш их тавьдаг. 2010 оноос өмнө 1990-ээд онд тэтгэвэрт гарсан ахмадууд сүүлийн үеийн ахмадуудын тэтгэвэр 300-900 мянган төгрөгийн зөрүүтэй. Адилхан ажил хийж явсан улсууд шүү дээ. Бухимдалтай асуудал их бий. Тэтгэврийг тэглэж өгсөн нь сайн ч өр зээлгүй үхчих юм сан гэсэн өргүй  ахмадууд байсан. Үүнийг тэнцвэржүүлээч гэдэг.

 

Мөн ахмад настныг алагчлан үзэж олон жил улсынхаа төлөө хөдөлмөрлөсөн ахмадуудад төрийн дээд одон шагналыг өгөхгүй ерөнхийлөгчийн тамгын газарт тодорхойлох бичиг өгөөд байхад л шагнаж урамшуулж өгдөггүй. Сүүлийн үед ахмадуудын маань хамгийн гомдоллож байгаа асуудал бол энэ байна. үүнээс гадна түрээсийн орон сууцгүй ахмадууд олон. Түрээсийн орон сууцанд хамруулж өгөөч гэж асуудал тавьж байна. ахмадын асуудал дуусахгүй шүү дээ. Сайхан өдөр тохиож байна. Монгол Улсын хэмжээнд буй олон мянган ахмад настандаа өнөөдрийн хөгжилд хүрэхэд ахмадуудын оруулсан хувь нэмэр асар их шүү. Та нартаа эрүүл энх сайн сайхныг хүсье гэж ерөөл өргөе.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
ЖДҮ:
НАСААРАА СУВИЛАГЧ ХИЙГЭЭД 390
2020-10-02
өндөр настан д янжмаа:
ахмадын тэтгэвэрт ажилсан жилийг харах хэрэгтэй бна 30 40 жил тасралтгүй ажилсан ахмад 300 400 мянган төгрөг авч бна
2020-10-02
Tuk:
Яг адилхан ажлыг, яг ижил хугацаанд хийсэн мөртлөө 90-д онд тэтгэвэрт гарсан хүмүүс хамаагүй бага тэтгэвэр авдаг. Түүнийг л яриад байх шиг байна, тухайн үед цалин бага байснаас болж хохирч болмооргүй л юм уг нь.
2020-10-02
ta nar 30 jil avch bna hangalttai
2020-10-01
irgen:
hedhen ahmaduudaa yhtel ni ajillyylj bsn bj odoo hangalttai heden tugrug hedhen jil l avna biz dee.ajlaa hiideggyi ahmadiin zuvlul baasan avgai bair avaad ih syrgyylid suugaad alga tag bolvoo.hereg algaa
2020-10-01
zochin:
1990-eed onii yed tetgever togtoolgoson hymyysiin baga avch baigaa zuryyg arilgaj uguuchee.adil tatvar tulj adil ajil hiij bsn ter yeiin hanshaar baga togtoogdson hohirch bgaa olon hyn bna
2020-10-01
ta nar 30 jil avch bna hangalttai
зочин:
Бас нэг асуудал байна. Жалгын УИХ-н гишүүдийн санаачилсан хуулиар малчидын НДШ-г нөхөн төлүүлж тэтгэвэр тогтоож байгаа асуудал нь 1.ҮХ-г ноцтой зөрчиж байна. Ж: НДШ нөхөн тооцоход малчид зөвхөн тухайн жилд мал тоолуулсан А данстай байхад л нөхөж тооцож байна. Бусад хүмүүс заавал татвар төлсөн байх шаардлага тавьж байна. энэ нь Монгол улсын Үндсэн хуулиар бүх хүн тэгш эрхтэй гэсэн заалтыг зөрчиж байна. 2. Малчид нөхөн тооцож төлсөн мөнгөө ганцхан жилд тэтгэвэр гээд авчих нөхцөл байдал үүсэж байна. Попорсон улс төрчидийн балгаар олон жил НДШ төлсөн иргэд улсад ганц удаа татвар НДШ төлж үзээгүй нөхөн тооцуулж тэтгэвэр тогтоолгосон малчидын тэтгэвэрийг өөрсдийн сангаас төлж байгаа нь бас шударга бус асуудал юм. Ийм байхад юун бүх хүмүүсийн тэтгэвэр адилхан байх асуудал яригдаад байнаа хүмүүсээ улсад нэг ч төгрөгний татвар төлж үзээгүй сүү, арьс шир,ноос ноолуурандаа жил болгон хөнгөлөлт авдаг малчид улсад ХХОАТ төлүүлж байж НДШ нөхөн тооцуулах хэрэгтэй. Попорсон жалгын улс төрчидийн балаг улсыг хохироож байгааг Аудит, МХЕГ анхааралдаа ав. Хуульчид энэ НДШ нөхөн төлөх асуудал дээр ҮХЦ-д хандах хэрэгтэй
2020-10-01
Ор ажил хийж татвар төлөөгүй хүмүүст тэтгэвэр тогтоохын тулд бүхэл бүтэн 10 жил ажилласанаар тооцсон асуудлаа аргэн харж ажилласан хүмүүсийнхээ жил дээр адилхан 10 жилийн нэмж тооцох хэрэгтэй
2020-10-01
Татвар төлж улс нийгэмдээ олон жил ажилласан хүнтэй татвар төлж байгаагүй ажил хийгээгүй хүний тэтгэврийг адилтгаж тэнцүүлж болохгүй .татвар төлж байгаагүй хүмүүст тэтгэвэр өрийн тулд бүхэл бүтэн 10 жилийн ажилласанаар тооцсон юм чинь ажилласан хүмүүсийнхээ тэтгэврийг адилхан 10 жил ажилласанаар нэмж тогтоох харэгтэй
2020-10-01
зочин:
хэ хэ зарим ѳвѳѳ ач охиноо хэдэн сар яасан гээд байх шиг байсан муугийн явдал олонд ѳвѳѳгийн дүрд хувирсан хүний дүрд хувирсан ийм ЮМнуудыг хүн гэж ахмад настан гэж тооцох хэрэг байна уу
2020-10-01
зочин:
ажил хийгээгүй хувь тэнцүүлсэн гэдэг билүү тэтгэвэр тогтоолгосон ,бага цалинтай бага шимтгэл төлж байсан хүмүүс өндөр шимтгэл төлж байсан хүнтэй юу гэж л адил тэтгэвэр авах вэ дээ,учраа олж яримаар юм ,амар юм болох нь шив дээ бүгдээрээ ижил тэтгэвэр авах нь уу
2020-10-01
Зочин:
Бүгд ижил тэтгэвэртэй байх ёсгүй шүү дээ. Ажилласан жил, төлсөн шимтгэл нь өөр өөр байгаа. Ялгаатай байхаас аргагүй. 20 жил ажилласан хүн 35 жил ажилласан хүн өөр өөр тэтгэвэр авна. Уурхайчин, экскаваторын жолооч 35-38 жил ажиллаад тэтгэвэрт гарахад өндөр л тэтгэвэр тогтоно. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилласан хүн, эсвэл цөөн жил ажилласан бол бага л тэтгэвэр тогтоно. Энэ чинь угаасаа л ойлгомжтой асуудал шүү дээ.
2020-10-01
Tuk:
Яг адилхан ажлыг, яг ижил хугацаанд хийсэн мөртлөө 90-д онд тэтгэвэрт гарсан хүмүүс хамаагүй бага тэтгэвэр авдаг. Түүнийг л яриад байх шиг байна, тухайн үед цалин бага байснаас болж хохирч болмооргүй л юм уг нь.