Манай гаригийн ургамлын 40 хувь нь устах аюултай байна
2020-10-01

Манай гаригийн ургамлын 40 орчим хувь нь бүрэн устах аюулд орсон гэж Британийн хатан хааны ботаникийн цэцэрлэгийн судалгаанд өгүүлснийг CNN агентлаг дамжуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, 2016 онд хийсэн энэ төрлийн судалгаанд "ургамлын 20 орчим хувь нь устах аюултайг анхааруулж байсан" гэнэ. 

 

"Ой мод огтлох нь хурдацтай нэмэгдэж байна. Бид аль болох их хүмүүсийг тэжээхийн тулд илүү их газар нутгийг эзэмшихээр хичээж байгаа юм. Хүэлмжийн хий цаг уурын системийг сүйтгэн, шинэ эмгэг үүсгэгчид манай ургамлын аймаг болон эрүүл мэндэд заналхийлж, хууль бус худалдаа ургамлын бүхэл бүтэн аймгуудыг устгаж, харин хогийн ургамлууд нутгийн ургамлын аймгийг шахаж байна" хэмээн илтгэлд онцолжээ. Энэ илтгэлийг дэлхийн 42 орны 210 эрдэмтний хийсэн судалгаан дээр үндэслэн гаргасан байна.

 

Судлаачдын өгүүлснээр, хүний үйл ажиллагааны улмаас олон төрлийн ургамлуудыг шинжлэх ухаанд нээж, бүртгэхээс ч өмнө устаж байгаа гэнэ. Эдгээрийн дунд ирээдүйд анагаах ухаанд хэрэглэх эсвэл хүний хүнсний шинэ эх үүсвэр байж болохоор ч ургамлууд багтаж байгаа аж.

 

Эм бэлдмэлийн найрлагад ордог 723 төрлийн ургамал устаж үгүй болох аюулд оршиж байгааг илтгэлд цохон тэмдэглэсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин