ХҮН Үндсэн хуулийн цэцэд хандлаа
2020-10-01
Гэрэл зургийг MPA.mn

 

Хөдөлмөрийн Үндэсний намын гишүүдийг 2020 оны ээлжит орон нутгийн сонгуульд оролцуулахгүй байх шүүхийн шийдвэр гарсан. Энэ асуудлаар тус намаас  Үндсэн хуулийн цэцэд хандлаа. 

 

Хан-Уул дүүргийн ИТХ-д нэр дэвшигч П.Ганзориг "Орон нутгийн сонгуулийн хуулийн дагуу сурталчилгааны ажил эхэлсэн байгаа. Бид хууль бус үйл ажиллагааны эсрэг тэмцсэний дүнд дүүрэгт нэр дэвших эрхээ авлаа. Гэвч нийслэлд нэр дэвших боломжгүй хэвээр байна. Энэ асуудлыг шийдэгдтэл сонгуулийн сурталчилгааны ажлаа явуулж чадахгүй Үндсэн хуулийн цэцийн үүдэнд ирлээ" гэв. 

 

Орхон аймагт нэр дэвшигч Б.Гантүшиг "ХҮН-аас нэр дэвшигчид бид мандатаа авсан ч нийслэлийн тойрогт нэр дэвшигчид маань мандатаа авч чадсангүй. Би 2016 онд нэр дэвшсэн ч тухайн үед мандатаа авч чадаагүй. Энэ бүхний ард нэр дэвшигч, ард түмэн хохирдог юм" гэлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин