Уулын Карабах: Карабахын арми Азербайжаны нисдэг тэргийг сүйрүүлжээ
2020-10-01

Уулын Карабахын арми Азербайжаны Агаарын цэргийн хүчний нисдэг тэргийг устгажээ. Халдлагад өртсөн нисдэг тэрэг Ираны нутаг дэвсгэр дээр унасан гэж Арменийн Батлан хамгаалах яам мэдэгдлээ. 

 

"Карабахын Зэвсэгт хүчин Варазатумб өндөрлөгөөс холгүйхэн сөргөлдөгчийнхөө цэргийн онгоцыг устгалаа. Нисдэг тэрэг Ираны нутаг дэвсгэр дээр унасан" хэмээн Арменийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн энэ үйлдэл зориудын биш байсан, Ираны хил орчимд тулаан явж байгаа тул ийм тохиолдол гарах нь гарцаагүй хэмээн Батлан хамгаалах яам мэдэгджээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
сүйрүүлээд байх даа яах вэ дээ
2020-10-01