COVID-19: Трамп тусгаарлагдав
2020-10-02

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэрийн тусгаарлалтад оржээ. Учир нь түүний ойрын зөвлөхүүдийн нэг Хоуп Хиксээс шинэ төрлийн коронавирус илэрсэн байна. 

 

"Зав чөлөөгүй ажилдаа зүтгэж явсан Хоуп Хикс дөнгөж сая коронавирусийн шинжилгээний эерэг хариу хүлээн авлаа. Аймшигтай!" хэмээн Трамп твиттер хуудсандаа бичсэн байна. Түүнчлэн Трамп эхнэрийнхээ хамт коронавирусийн шинжилгээ өгсөн, хариуг нь хүлээж байгаа хэмээжээ. "Хариу гартал тусгаарлагдаж эхэллээ" хэмээн Трамп бичсэн байна. 

 

Хоуп Хикс есдүгээр сарын 29-ний өдөр Трамп мэтгэлцээнд орох үеэр болон есдүгээр сарын 30-нд Миннесотад болсон уулзалтан дээр дагалдан явж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин