Трамп коронавирус туссан ч ажил үүргээ гүйцэтгэнэ
2020-10-02

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ойрын зөвлөх коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоны дараа Трамп тэргүүн хатагтайн хамт шинжилгээ өгч тусгаарлагдсан. Удалгүй шинжилгээний хариу эерэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байв. 

WSJ: Трамп коронавирус тусчээ

 

Хэдийгээр Дональд Трамп коронавирусийн халдвар авсан ч ажил үүргээ гүйцэтгэх боломжтой гэж Ерөнхийлөгчийн эмч Шон Конли мэдэгджээ.

 

Трампын эмч Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн даргад хаягласан мэдэгдэдээ "Трамп эдгэрэх явцдаа ажил үүргээ тасралтгүй гүйцэтгэнэ гэдэгт ямар ч эргэлзээ байхгүй" хэмээн онцолжээ. Тэрбээр алсын зайнаас ажлаа хийх бөгөөд биеэр оролцох бүхий л арга хэмжээнүүдийг цуцалсан байна. 

 

Энд дуулгахад, Цагаан ордонд шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол хэдэнтээ гарч байлаа. Тавдугаар сард АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенсийн хэвлэлийн нарийн бичгийн дарга халдвар авсан нь тогтоогдсон бол долдугаар сарын сүүлээр Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О'Брайены шинжилгээ эерэг гарч байсан юм. Тэд хоёул эдгэн, ажилдаа эргэн орсон байна.Түүнчлэн Трампын сонгуулийн өмнөх кампанит ажлын зөвлөх эмэгтэй, Трампын хүү бага Дон Трампын найз бүсгүй Кимберли Гилфойл нар ч шинэ төрлийн коронавирусийн халдвар авч байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Корона тархи руу ордог ой санамж муудаж үс унадаг гээгүй юу. Эн бүр тэнэг дээрээ бүр тэнэг болох юм байна л даа юу хийснээ санахгүй болохоор худлаа мэдээг гэдэг биз дээ
2020-10-02