COVID-19-ийн талаарх худал мэдээллийн гол эх үүсвэр нь Трамп гэв
2020-10-02

Дэлхий дахинаа коронавирусийг эмчлэх арга хэрэгслийн талаарх ташаа мэдээллийн гол эх үүсвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэж Корнеллийн их сургуулийн судалгаанд өгүүлжээ.

 

Энэ их сургуулийн эрдэмтдийн баг 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс тавдугаар сарын 26-ны хооронд дэлхий даяар англи хэл дээр хэвлэгдсэн 38 сая нийтлэл дээр тулгуурлан судалгаа явуулсан байна. Эдгээрээс 522,4 мянга нь цар тахлын талаар зохиомол эсвэл хэт гажуудуулсан мэдээллүүд байжээ.

 

Судлаачдын өгүүлснээр, дээрх мэдээллүүдийн 295,3 мянга нь коронавирусийн эсрэг "гайхамшигт үйлчилгээтэй эм бэлдмэлийн" талаарх Ерөнхийлөгч Трампын мэдээллүүдтэй холбоотой байсан гэнэ. 

 

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 24-нд Трамп хэвлэлийн бага хурлын үеэр коронавирусийг эмчлэхийн тулд ариутгагч бэлдмэл ууж хэрэглэх боломжтой гэж өгүүлж байсны улмаас энэ төрлийн нийтлэл, мэдээлэл асар хурдацтай тархсан байна.

 

Түүнчлэн хумхаа өвчнийг эмчлэх эм шинэ төрлийн коронавирусийн эсрэг үр дүнтэй гэж Дональд Трамп мэдэгдсэн нь мөн л эмчилгээний талаар хуурамч мэдээлэл газар авах шалтгаан болсон байна. Тодруулбал Трамп гидрксихлорохин гэх хумхаа өвчнийг эмчлэх эм  коронавирусийг эмчлэхэд үр дүнтэй хэмээн хэдэнтээ мэдэгдэж байлаа. Цар тахал дэгдэж эхлэх үеэр энэ эм сайн гэж сонсож байсан тул ууж эхэлсэн хэмээн ярьж байв. Трамп Цагаан ордны эмч нараас энэ эмийг ууж болох эсэхийг асуухад тэд татгалзаагүй хэмээн өгүүлж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Od:
Trampiig ooriinh ni oiriin emch hulhidsan bolj bn uu?
2020-11-21
ХҮН:
ЭРГҮҮ АМЬТАНЫ БАЛАГ Ч ИХ ЮМ ДАА
2020-10-04