COVID-19: Дэлхий дахинд халдвар авсан хүний тоо 35 саяыг давлаа
2020-10-05

Дэлхий даяар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 35 саяыг давжээ. Энэ талаар холбооны болон орон нутгийн эрх баригчид, хэвлэл мэдээлэл, бусад нээлттэй эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулж, анализ хийдэг Жон Хопкинсийн их сургууль мэдээлсэн байна. 

 

Их сургуулийн сүүлийн үеийн мэдээллээр дэлхий дахинаа COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 35 007 447 хүрсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо ийнхүү 35 саяыг давсан бол үүнээс 24,3 сая хүн эдгэрчээ. Харин 1 034 818 хүн коронавирусийн халдварын улмаас нас барсан байна.

 

Эргэн сануулахад, өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр Хятадын Ухань хотод анх дэгдэж, улмаар дэлхий даяар тархсан коронавирусийн халдварыг ДЭМБ гуравдугаар сарын 11-ний өдөр цар тахал хэмээн зарласан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин