COVID-19: Байден ЭРҮҮЛ
2020-10-05

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нь дэлхий дахины анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Түүний ойрын зөвлөх, Байдентай мэтгэлцээн хийх үеэр дагалдан явсан Хоуп Хикс коронавирусийн халдвар авсан нь батлагдсаны дараа Трамп тэргүүн хатагтайн хамт Цагаан ордонд тусгаарлагдаж, шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан талаар баасан гаригт Трамп Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлж байв. 

 

Ийнхүү Ерөнхийлөгч халдвар авсан нь батлагдсаны дараа түүнтэй мэтгэлцээнд орсон Жо Байден халдвар авсан эсэх талаар олон нийт чих тавьж байлаа. Тэрбээр баасан гаригт коронавирусийн шинжилгээ өгөхөд сөрөг гарч байв. 

 

Улмаар, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Жо Байден давтан шинжилгээ өгчээ. Энэ шинжилгээний хариу мөн л сөрөг гарсан талаар түүний штабын төлөөлөгчид мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Байден шинэ төрлийн коронавирусийн ПЦР шинжилгээ өгчээ. Шинжилгээний хариугаар түүнд коронавирус илрээгүй байна. 

Трампын бие муудаж, дэмжигчид нь түүний төлөө залбирал үйлдэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин