Д.Нямхүү: Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 314 боллоо
2020-10-05

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.05/ хийлээ. 

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 1823 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1822 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг хүнд илэрлээ. Тухайн иргэн нь энэ сарын 04-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 19 настай эмэгтэй байна. 

 

Эдгээр шинжилгээг задалж  хэлбэл, энэ сарын  04-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 159 хүний , аравдугаар сарын 01-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 243 хүний, есдүгээр сарын 19-нд Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 246 хүний давтан, есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 266 хүний давтан, есдүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 240 хүний давтан, ёсдүгээр сарын 15-нд ирсэн 756хүний давтан, есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр  ирсэн 9 хүний давтан, есдүгээр сарын 14-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 40 хүний давтан, энхийг сахиулах ажиллагаанд оролцох 213 албан хаагчийн, ХӨСҮТ-д байгаа 4 хүний давтан, тандалтын зорилгоор 16 хүний, сайн дурын 5 хүний, тусгаарлан ажиглах байранд байгаа 63 хүний давтан, 81 ажилтан, Дорноговь аймагт тусгаарлагдсан 72 хүний, Дундговь аймагт тусгаарлагдсан 6 хүний, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний, Өмнөговь аймагт тусгаарлагдсан 11 хүний, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 70 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ тус тус байна.  

 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 314 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 307 байгаа. Нийт эдгэрээд гарсан 307 хүний 10 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 3 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  294 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар  7 хүн  эмчилгээнд байгаагаас таван хүний биеийн байдал хөнгөн, хоёр  хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
294 hunteigee holboo helhee uzleg ene ter baigaa biz dee burhan miny...
2020-10-06