COVID-19: Мадурогийн гэр бүл Оросын вакциныг өөрсөд дээрээ туршина
2020-10-05

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн хүү болон эгч нь Оросын коронавирусийн вакцины клиникийн туршилтад оролцохоор болжээ. Харин Ерөнхийлөгч өөрөө олон нийтийг вакцинжуулалтадз хамруулж эхлэх үеэр тарилгыг хийлгэнэ гэж Мадуро эрүүл мэндийн асуудлаарх зөвлөгөөн дээр мэдээлснийг Вести агентлаг дамжуулсан байна. 

 

Оросын коронавирусийн эсрэг "Спутник V" вакциныг хүн төрөлхтнийг COVID-19-өөс аврах бэлдмэл хэмээн Николас Мадуро мэдэгдсэн байна. 

 

Вести агентлагийн мэдээлснээр, Оросын вакцины эхний ээлж өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Венесуэлд хүрсэн байна. Венесуэлд клиникийн туршилтад 2000 хүн оролцох бөгөөд эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, багш, ахмад настанд тарилгыг хийх аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин