Бельгийн Дэд сайдаар трансжендер эмэгтэй тодорлоо
2020-10-05

Бельгийн түүхэнд анх удаа тус улсын Дэд сайдын албан тушаалыг Петра де Суттер гэх трансжендер хаших болсон талаар The Brussels Times мэдээлжээ.

 

Бельгийн Засгийн газар долоо хоногийн өмнө бүрдсэн ч хэвлэлийнхэн трансжендер ийм өндөр албан тушаалд очсон талаар саяхан л мэдээлсэн байна. Тэрбээр өмнө нь  Гентийн их сургуульд гинекологийн профессор, нөхөн үржихүйн анагаах ухааны тэнхимийн эрхлэгчээр ажилладаг байжээ.

 

Петра де Суттер Ерөнхий сайдын албан тушаалд очсоныхоо дараа  Бельги болон Европын холбооны олон оронд "хүйсийн байдал таныг хувь хүн гэдэг үүднээс тодорхойлохгүй, мөн асуудал үүсгэхгүй" гэдгээр бахархаж байгаагаа Твиттер хуудсандаа бичсэн байна. Түүнчлэн түүнийг сайдын албан тушаалд томилсон нь бусад орнуудад ч үлгэр жишээ болж болох юм хэмээн онцолжээ. 

 

Өдгөө 57 настай Суттер өнгөрсөн оноос эхлэн Европын парламентын гишүүнээр ажиллаж байгаа аж. Гинекологийн профессор тэрбээр транжендерүүдийн эрхийн төлөө ихээхэн тэмцдэг нэгэн гэнэ. Суттер бүх насаараа өөрийгөө эмэгтэй гэж үздэг байсан бөгөөд 40 настайдаа анх нэг мөр эмэгтэй болох шийд гаргаж байжээ. 

 

Энд дуулгахад, Францад мөн трасжендер хүн  томоохон албан тушаалд очиж чадсан юм. 2020 оны эхээр Мари Ко Тилла-ле-Маркиенн хотын даргаар сонгогдсон нь тус улсын анхны трансжендер улс төрчид тооцогдож байв. Харин өнгөрсөн оны тавдугаар сард Италийн хотын даргаар анх удаа Жанмарко Негри гэх трансжендер эрийг сонгож байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
SHINE OYUN:
Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2020-10-05