ФОТО: Жүжигчин Н.Онон, Ж.Мөнхсайхан нар гавьяат цол хүртлээ
2020-10-05
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэнд, хууль, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хүнс, худалдаа, барилга, дэд бүтэц, спорт, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны Ёслол, Хүндэтгэлийн их танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулан өгөв.

 

 

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:

 

  • Монгол үндэстний уламжлалт мал аж ахуйн соёлыг хөгжүүлэх болон хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хувь нэмрийг үнэлж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Санзайжавын Чулуунбаатар,
  • Хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, мэс заслын шинэ арга технологи нэвтрүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад ажилтан Ныгметийн Есей нарт тус тус хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.
 

МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЭМЧ ЦОЛООР:

 

  • Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, мэс заслын шинэ арга технологиудыг практикт нэвтрүүлэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Клиникийн хоёрдугаар нэгдсэн эмнэлгийн дарга Рэнцэнгийн Цэдэн-Иш,
 

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ЦОЛООР:

 

Монгол Улсад чөлөөт бөхийн спортын суурийг тавилцаж, дэлхий нийтэд нэр алдраа дуурсгасан олон арван шилдэг тамирчид төрүүлж, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Хөдөлмөр” нийгэмлэгийн дасгалжуулагч Хангайн Намшир нарыг тус тус шагнав.

 

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Чөлөөт уран бүтээлч, дуучин Төмөрийн Батсайхан,

“Икс Түц” продакшны захирал Нанжидын Онон,

“Маск” продакшны жүжигчин Жижирдоогийн Мөнхсайхан нарыг тус тус шагналаа. 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
монголын тэнэг мулгуу ард иргэд нь өөрсдийгөө дормжлуулчихаад өөдөөс нь марсайгаад суудаг улс ш дээ ард түмэнийг уландаа гишгэж доромилсон этгээдүүд
2021-02-16
Алиалагчид
2020-10-10
NANZAD EGCHDEE BAYAR HURGEYEEE, MUNDAG BUSGUI SHUU, TA
2020-10-08
yamar vh avyasgui marmandah Yaasan gej? udaan ergeldsen gej uu, kkkk
2020-10-08
Зочин:
Стресстэй энэ үед биднийг инээлгэж байгаа буянтай хүмүүс,ОНОН бол олон сайхан дүр бүтээсэн сайн жүжигчин одоо болтол аваагүй байсан юм уу,сая л мэдлээ.Би гавьяат аль эрт авсан гэж боддог байлаа.БАЯР ХҮРГЭЕ!
2020-10-07
zochin:
Ард олныхоо ядарсан амьдралыг хошин маягаар үзүүлж ард олноо доромжилж хэдэн цаас олдог гэж Буян жаргалсайхан ах хэлэж байсан. Ийм хүмүүс одоо тэгээд шагнуулаад хэ хэ хэ. Бүтэн байгуулагч биш хүмүүс ш дээ
2020-10-07
зочин:
монголын тэнэг мулгуу ард иргэд нь өөрсдийгөө дормжлуулчихаад өөдөөс нь марсайгаад суудаг улс ш дээ ард түмэнийг уландаа гишгэж доромилсон этгээдүүд
yes
2020-10-07
Төрмандах:
Өнөөдөр эдийн засгаа тогтворжуулах уу? Хошин шогоо хөгжүүлэх үү? Гавьяат эдийн засагч цол байхгүй болсон юм уу аан. Гавьяат хошин шогч цол шинээр гаргая.
2020-10-06
zochin:
Bayar hurgie Amjilt husie
2020-10-06
More:
Мармандах. Кармаа. Гээд л бн даа бн
2020-10-06
yamar vh avyasgui marmandah Yaasan gej? udaan ergeldsen gej uu, kkkk
быб:
Одоо энэ шагналаа больвол аваагүй хүмүүс уурлах л байх даа. Капитализмд ороод 30 жил болчихлоо. Гэтэл хойд Соолонгос шиг шагнал өгдөг нь хэвээрээ байх. Нээх үр дүн үзүүлээгүй худлаа бөөн идэвх царайлсан хүмүүс ихэнхдээ шагнал авч байх. Тэгээд омогорхоод, энэ арай биш байнаа.
2020-10-06
yes
ГОШИН ШОГИЙН АЛИА САЛБАДАЙНУУД
2020-10-05
taaruuhan
2020-10-05
за одоо гошин шогоос өөр гавьяат аваагүй үлдсэн хүн бна уу нэрлээд бгаарай
2020-10-05