Европын холбоо Беларусиас элчин сайд нараа татна
2020-10-06

Европын холбоо Беларусиас хэд хэдэн элчин сайдаа татахаар болжээ. Хамгийн түрүүнд ийм арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн улс орнууд нь Польш болон Литва болсон бөгөөд энэ нь Беларусийн Гадаад хэргийн яам элчин сайдуудаа татсаны хариу арга хэмжээ гэнэ. 

 

Вести агентлагийн мэдээлснээр, Польшийн Гадаад хэргийн сайд Европын холбоонд хандан үзэл бодол нэг байгаад талархал илэрхийлсэн байна. Ийнхүү улс орнууд элчин сайд нараа эгүүлэн татсанаар Беларусь болон Европын холбооны хооронд дипломат холбоо харилцаа хэрхэн явагдах талаарх мэдээлэл хараахан гараагүй байгаа юм.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zailsan ni deer shdee elchingyyd ulsiin dotood heregt orolzoj ulsiig sonooh ajil il tod hiideg ichdeggui baruuniihan
2020-10-06