Монгол Улс "Саарал жагсаалт"-аас гарлаа
2020-10-07

 

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Financial Action Task Force буюу FATF өнгөрсөн баасан гаригт Монгол Улсыг саарал жагсаалтдаа оруулсан. Тиймээс өнгөрсөн хугацаанд "Саарал жагсаалт"-аас гарах ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх үүргийг манай улс хүлээж байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт олон улсын байгууллагын ажлын хэсэг манай улсад ирж, зөвлөмжийнхээ хэрэгжилтийг газар дээр нь шалгаад явсан. Шалгалтын баг төрийн 18 байгууллага, 19 ААН, 4 мэргэжлийн холбоо, хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөллийн 140 гаруй хүнтэй уулзаж, хийсэн ажлаа амжилттай хамгаалж, тайлбарласан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. 

 

Харин өчигдөр Монгол Улсыг "Саарал жагсаалтаас гаргах шийдвэр гарсан байна. Энэ талаар ГХ-ны сайд Н.Энхтайван цахимдаа "Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 сарын 6-нд гаргав." хэмээн жиргэсэн байна. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Buruu medeelel shuu
2020-10-07