Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-10-07

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.07/ хийлээ. 

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 1281 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1280 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг хүнд илэрлээ. Тухайн иргэн нь энэ сарын 04-нд Алтанбулагийн боомтоор орж  ирсэн 36 настай, эрэгтэй, ОХУ-ын иргэн, ачаа тээврийн машины жолооч  байна. 

 

Сайн мэдээ нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэн нь есдүгээр сарын 02-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 57 настай эмэгтэй байгаа. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 315 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 308 байгаа. Нийт эдгэрээд гарсан 308 хүний 10 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 4 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  294 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар  7 хүн  эмчилгээнд байгаагаас зургаан хүний биеийн байдал хөнгөн, нэг  хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин