Ч.Хүрэлбаатар: Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эцсийн шийдвэр гараагүй байна
2020-10-07

 

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Financial Action Task Force буюу FATF өнгөрсөн баасан гаригт Монгол Улсыг саарал жагсаалтдаа оруулсан. Тиймээс өнгөрсөн хугацаанд "Саарал жагсаалт"-аас гарах ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх үүргийг манай улс хүлээж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт олон улсын байгууллагын ажлын хэсэг манай улсад ирж, зөвлөмжийнхээ хэрэгжилтийг газар дээр нь шалгаад явсан. Шалгалтын баг төрийн 18 байгууллага, 19 ААН, 4 мэргэжлийн холбоо, хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөллийн 140 гаруй хүнтэй уулзаж, хийсэн ажлаа амжилттай хамгаалж, тайлбарласан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн.  Харин өчигдөр Монгол Улсыг "Саарал жагсаалтаас гаргах шийдвэр гарсан байна. Энэ талаар ГХ-ны сайд Н.Энхтайван цахимдаа "Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 сарын 6-нд гаргав." хэмээн жиргэсэн байлаа. "Саарал жагсаалтаас гарсан эсэх талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад:

 

-Саарал жагсаалтаас гарах өгсөн үүргийг Монгол Улсын Засгийн газар, монголын төрийн байгууллага бүгдийг нь биелүүлсэн.  Үүний дараагаар газар дээр нь шалгалт хийгдэх байсан. Бид зургадугаар сараас хойш хүсэлт тавьсан. Цар тахлын улмаас шалгалт хийх баг ирээгүй. Тэгээд сая ирж ажилласан. Газар дээр хийсэн шалгалт амжилттай болсон. Бидний хариу 10 дугаар сарын 13-нд тухайн байгууллагын  байнгын хороо нь хуралдаж шийдвэр гарганаа. 10 дугаар сарын 21-23-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эцсийн шийдвэрээ гаргана. 

 

Европын холбоо биднийг хар жагсаалтад оруулахаар багтаасан байсан. "Хар жагсаалт"-ыг зарлаагүй, 10 дугаар сард зарлахаа мэдэгдсэн байсан хэмээв. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Ganbat:
Тэгээп үхсэндээ толгой эргүүлээд юу яриад байгаа юм бэ
2020-10-07
Hurelsuh, Hurelbaatar ta 2 mongoliig dampuuruulj duusgalaa.ta 2oos yal asuuh odor tun udahgui irne.salhi salhilj ehelsen.
2020-10-07
Hurelsuh, Hurelbaatar ta 2 mongoliig dampuuruulj duusgalaa.ta 2oos yal asuuh odor tun udahgui irne.salhi salhilj ehelsen.
2020-10-07
Hurelsuh, Hurelbaatar ta 2 mongoliig ukam dampuuruulj duusgalaa.ta 2oos yal asuuh odor tun udahgui irne.salhi salhilj ehelsen.
2020-10-07
Nam bus irgen:
Yam tamgin gazrin ajlin uyaldaa holboo gej bna uu? Neg l ih poporson gaihuulsan humuus. Yagaad saaral jagsaaltand oroh bolsiim. Zaaval oroh yostoi baisan yum uu?
2020-10-07
Гадаа яамны сайд гэж жул царайт:
Мэдээлэл будлиулаад
2020-10-07