Караокед гал гарч нэг иргэн угаартжээ
2020-10-08
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д Иргэн Д-ийн “Өгөөмөр” караоке баарны шатны хонгилд эд зүйл шатаж байна гэсэн дуудлага 2020.10.08-ны өдрийн 02:56 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 03:02 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт иргэн Д /49 настай, эмэгтэй/ угаартсан байсныг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин
Od:
Ha ha ha hogshirch uheh gej baij Karaokedoj baij uheh ni dutaj dee ene abgaig
2020-10-08