Трамп: Хятад вирус тараасныхаа төлөө шангаа хүртэнэ

Дэлхий дахинд цар тахал нүүрлэсэнд Хятадыг удаа дараа буруутгаж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дахин Хятадыг "сүрдүүлжээ".
Тэрбээр 10 дугаар сарын долооны лхагва гаригт Цагаан ордноос дүрс бичлэгээр мэдэгдэл хийхдээ коронавирусийн халдвар тараасныхаа төлөө Хятад "шангаа хүртэнэ" хэмээн мэдэгдсэнийг NBC агентлаг дамжуулсан байна.
"Энэ бол Хятадын алдаа. Манай улс болон дэлхий дахинд ийм халдвар тараасныхаа төлөө Хятад том төлөөс төлнө" хэмээн Дональд Трамп мэдэгджээ.
Трамп есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейд мэдэгдэл хийхдээ Хятадыг коронавирус дэгдээснийх нь төлөө хариуцлагад татахыг олон улсад хандан уриалж байлаа. Хятад цар тахал дэгдэж эхэлсэн үед дотоодын зорчих хөдөлгөөнийг хориглосон ч олон улсын нислэгүүдийг хэвээр нь үлдээснээр дэлхий даяар COVID-19 дэгдсэн хэмээн Трамп мэдэгдэлдээ онцолж байв.
Америкийн тэргүүн коронавирусийн тахалд БНХАУ буруутай гэж хэдэнтээ мэдэгдэж байсан ч БНХАУ үүнийг үгүйсгэдэг юм.
SARS-CoV-2 вирусээр үүсгэгдсэн цар тахал анх өнгөрсөн оны сүүлээр Хятадын Ухань хотноо дэгдэж байлаа. Улмаар халдвар дэлхий даяар тархаж, 210 гаруй оронд коронавирус дэгдээд байна. Worldometer порталын мэдээлснээр, 10 дугаар сарын наймны өдөр дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 36,3 сая гаруй илэрч, үүнээс нэг сая гаруй хүн нас баржээ. Харин цар тахал дэгдсэнээс хойш нийт 27,3 сая гаруй хүн эдгэрсэн байна.
Трампын бие муудаж, дэмжигчид нь түүний төлөө залбирал үйлдэв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ