Б.Энхбаяр: Дээд шүүх бүх хэрэг маргааныг шийддэгийг болих уу
2020-10-08

 

09:30 цаг:

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцуулан батлав. Дараагаар нь ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж эхлэв. ҮХЦ-ын гишүүн Б.Баясгалан ҮХЦ-ийн дүгнэлтийг танилцуулсны дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Дэлхийн бүх улс орнуудын Дээд шүүхийн судалгаа үзсэн. Хууль тогтоомжийн нэгдмэл хэрэглээг хангах талаар бүх улсын дээд шүүх шийддэг. Манай улсын Дээд шүүх бүх асуудлыг шийддэг. Нэг иргэний шүүгч дундаж ачааллаасаа 1.2 дахин их ачаалалтай байна гэдэг. Хүний боломжит ачааллаас хэт давсан зохиомол ачааллыг үүсгэсэн. Нөгөө талаар анхан болон давж заалдах шатны бүх асуудлыг хэлэлцдэг. Үүнийг нураах боломж ҮХЦ-ийн дүгнэлтээр бий болж байна. Иргэний хэрэг, Захиргааны хэргүүд дээр хууль тогтоогч УИХ Дээд шүүх бүх хэрэг маргааныг шийддэгийг болих уу?" гэдгийг тодрууллаа. ҮХЦ байр суурь тодорхой учир хариулахаас түдгэлзэв. Учир нь ҮХЦ-ийн дүгнэлттэй танилцахад ҮХЦ асуултад хариулдаггүй дэгтэй байна. 

 

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин