Нью-Йорк Таймс Трампын эмчилгээний зардлыг тооцоолжээ
2020-10-08

Өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, эмнэлэгт эмчлүүлж байгаад Цагаан ордондоо эргэн ирсэн Дональд Трампын эмчилгээнд хичнээн доллар зарцуулсан талаар "Нью-Йорк Таймс" сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын коронавирусийн халдварын эмчилгээнд 100 мянга гаруй ам.доллар /shuud.mn: монгол мөнгөөр 262 сая төгрөг/ зарцуулжээ. 

 

Америкийн Ерөнхийлөгч эмнэлэгт ирэх, тэндээс гарахдаа нисдэг тэргээр явсан гэдгийг эх сурвалж сануулсан байна. Мөн коронавирусийн тест ихээр хийлгэсэн, хүчилтөрөгч, стероид болон эсрэг биетээр эмчлэх туршилтын эмчилгээ хийлгэсэн гэнэ. 

 

"Энэ бүгд нийлээд асар өндөр үнэтэй болж байгаа бөгөөд Ерөнхийлөгч биш энгийн иргэн ийм үйлчилгээ авсан бол Америкийн эрүүл мэндийн салбарын төсвөөс 100 мянга гаруй ам.долларын хөрөнгө гарах байлаа" гэж Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ. Үүнээс нисдэг тэрэгний зардал ихээхэн жин дарж, эмнэлэг рүү хүрэх, тэндээс буцах нисдэг тэрэгний зардал 40 мянган доллар орчим болсон гэж эх сурвалж таамагласан байна. 

 

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвартайгаар эмнэлэгт хэвтэж, гурав хоног эмчлүүлснийхээ дараа даваа гаригт Цагаан ордонд эргэн ирсэн юм. Түүний биеийн байдал сайжирсан, өвчний шинж тэмдэг илрээгүйн дээр эсрэг биет үүссэн гэж эмч нар мэдээлсэн байна.

 

Ийнхүү аюулт өвчнийг өөрийн биеэр туулсан Трамп өөрийг нь эмчлэхэд ашигласан эмийг эмнэлгүүдэд нийлүүлэх шуурхай захирамж гаргажээ. Тэрбээр Америкийн иргэн бүр Ерөнхийлөгчийг эмчилсэн шиг эмчилгээ авах ёстой гэж мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ямар аймар их төлбөр вэ. Ардчиллын хараал идсэн чөлөөт зах зээл гэдэг чинь энэ дээ
2020-10-08