Төгөлдөр хуурч Б.Чинбатад зориулсан “Аравт” тоглолт энэ сарын 11-нд болно
2020-10-08
Гэрэл зургийг MPA.mn

 

"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон түүний гэргий Ц.Сарнай нарын аюулт өвчинтэй тэмцэхэд зориулан Монголын соёл, урлагийн салбарын уран бүтээлчид нэгдэн "Хос зүрхийг хамгаалъя" хандивын аяныг өрнүүлсэний зэрэгцээ рок попын урлагийнхан “Niciton&Friends”, мэргэжлийн урлагийн байгууллагууд “Аравт” тоглолт энэ сарын 11-нд болно.

 

“Улаанбаатар палас”-т болох тус тоглолт өнгөрсөн хоёрдугаар сарын сард зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч “Covid-19” цар тахлын улмаас соёл, урлагийн үйл ажиллагааг түр хориглосонтой холбогдуулан тодорхойгүй хугацаагаар цуцлагдаад байсан билээ.

 

Тоглолтын зохион байгуулагчдын зүгээс Б.Чинбат, Ц.Сарнай нарын хагалгаа амжилттай болж хагалгааны дараах эмчилгээ хийгдэж байгаа энэ цаг үед тэдний эрүүл энх, сайн сайхны төлөө хандив тусламжаа үзүүлсэн Монгол Улсын Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүд, ард иргэд, элэг нэгт ахан дүүстээ зориулан "Niciton&Friends" талархалын тоглолтыг ийнхүү зохион байгуулахаар болжээ.

 

Тус тоглолтод "Баян монгол" чуулга, “Морин хуурын чуулга”, "Соёл Эрдэнэ-Өргөө-Хөх тэнгэр", "Харанга", “Хурд”, “Никитон”, “Титэм”, “Хар сарнай”, “Сүнс” хамтлагууд болон МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Ж.Алтанцэцэг, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Т.Дэлгэрмөрөн, МУСТА С.Сэрчмаа, МУСТА Э.Төрмандах, Бөртэ, Киви, Люмино, Дэлхий хамтлагууд оролцохын зэрэгцээ дуучин Ubdrums, Наки, Gee, Мишээл нар оролцоно.

 

Дашрамд тус тоглолтыг өнгөрсөн хоёрдугаар сард үзэхээр тасалбар авсан хүмүүс энэ удаа орж үзхэд нээлттэй юм байна.

Shuud.mn
Сонин хачин
ard:
jiriiin sugaggui od bish hvnd ch ingej tuslaaasai sain baina
2020-10-09
ТАЛАРХАЖ БАЙГАА ЮМ БОЛ ҮНЭГҮЙ ТОГЛО Л ДОО.
2020-10-08
ZOCHIN:
DELGERMURUN HAR SARNAIN AMAR AA HOERTOO GAVYAT GEDEG YMIIG N UGCHIH YMSAN.HIISEN BUTEESENIIG N UNELEED.....
2020-10-08