АНУ: Хятад, Орос улс вакцин гарган авахад зориудаар саад болж байна
2020-10-09

АНУ шинэ төрлийн коронавирусийн вакцин гарган авахад Хятад, Орос, Иран зориудаар саад болж байгаа талаар АНУ-ын Сөрөг тагнуул, аюулгүй байдлын үндэсний төвийн захирал Уильям Эванина мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, АНУ энэ вакциныг гарган авмагц, дээрх "гурван тоглогч" вакциныг хэрэглэх боломж олгохгүй гэнэ. Гэхдээ Эванина ямар үндэслэлээр эдгээр орнуудыг буруутгаж байгаа талаараа тодруулсангүй. 

 

Эванинагийн үзэж байгаагаар Орос улс тактикаа өөрчилж, өөрсдийн зорилгод нийцүүлэн АНУ-ын иргэдийн мэдээллийг ашиглаж байгаа гэнэ. Москва "АНУ-ын мужуудад хагарал үүсгэн, ардчиллыг сүйтгэх" гол зорилготой гэж Уильям Эванина мэдэгджээ. Харин Хятад улс бол дэлхийн №1 эдийн засаг буюу АНУ-ыг шимэгчилдэг орон хэмээн онцолсон байна.

 

Түүнчлэн өнөөгийн нөхцөлд АНУ-ын сөргөлдөгчид Дональд Трамп коронавирусийн халдвар авсныг Бүгд Найрамдах Нам болон Ардчилсан намын дэмжигчид хооронд хагарал үүсгэх зорилгоор ашигалж болзошгүй гэнэ. Ингэснээр Орос, Хятад, Иран улс Америкийн сонгуульд саад хийнэ хэмээн Эванина мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин