Бороо ороход яндангаа буулгаснаас таван настай хүү угаартаж амиа алджээ
2020-10-09

Таван настай хүү угаартаж амиа алдсан хэрэг өмнө нь гарсан. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн БЗД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг нэгэн айлаас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны 20 цаг 41 минутад “Манай дүү нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлжээ.

 

Мэдээллийг хүлээн авч, хэргийн газар очиж шалгахад: тус тоотод оршин суух эрэгтэй, 5 настай Б гэгч нь таван ханатай гэрт угаартсан байдалтай нас барж, эрэгтэй 29 настай Ч гэгч нь ухаангүй, биеийн байдал хүнд НТТТ-ийн автомашинаар Улсын 1-р эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн байжээ.

 

Хэргийн газрын үзлэгээр урьдчилсан байдлаар тус айл нь ердийн галлагаатай, гар хийцийн төмөр пийшин хэрэглэдэг бөгөөд 15.00 цагийн үед бороо ороход яндангаа сугалан авч, пийшингийн яндан орох хэсгийг хуванцар саваар таглаж, өрхөө бүтээсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Shuud.mn
Сонин хачин