Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч, гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-10-12

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.10.12/ хийлээ. 

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 2027 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 2024  хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэд нь энэ сарын 8-нд Алтанбулагийн боомтоор орж  ирсэн 51 настай, эрэгтэй, ачаа тээврийн машины жолооч,  аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 31 настай, эмэгтэй, 25 настай, эрэгтэй байна. 

 

Сайн мэдээ өнгөрсөн гурав хоногийн хугацаанд хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Тухайн иргэн нь наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 60 настай, эмэгтэй, есдүгээр сарын 02-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 81 настай, эмэгтэй  байгаа. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 318 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 310 байгаа. Нийт эдгэрээд гарсан 310 хүний 10 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 5 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  295 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар  8 хүн  эмчилгээнд байгаагаас таван хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
dead:
hudalch novsh mini chamaas bolj Mongoliin niigem ediin zasag suirch bga shuu. olon helehgui shuu. amindaa hairtai bol naad medegdeldee anhaaraarai. naad uvchin geed bga yum chini mongold urjdeg virus bish shuu. amia aldav aa
2020-10-12