Жолоодож байж биш сурч байж жолоодъё
2020-10-12 11:40
Гэрэл зургийг MPA.mn

 

Ослын шалтгааныг олон асуудалтай холбон тайлбарладаг. Хурд хэтрүүлдэг онгиргон жолооч. Жолооны ард согтуу суудаг ухаангүй жолооч. Тулсан газар гишгэхэд тоормос барьдаггүй бүрэн бус тээврийн хэрэгсэл. Хөдөө замд бол адуу, мал. Гэрэл шилжүүлдэггүй гэх зэрэг шалтгааныг ослын “буруутан” гэж үзэх нь элбэг. Дээр нь нэмээд сүүлийн үед чанаргүй, чадваргүй жолооч бэлтгэж буй сургалтын төвүүдийг буруутгах болов.

 

Үнэмлэхтэй болгон жолооч биш. “Аливаа саад замд тань таарахад аюул осолгүйгээр автомашинаа зогсоож чаддаг бол та жолооч” гэж жолооны сургалтын төвийн багш захиж билээ. Есөн настай ах таван настай дүүгээ хөтлөөд явган хүний гарцаар зам хөндлөн алхаж явтал хар өнгийн автомашин хурдтай давхиж ирж мөргөөд дүү нь хорвоог орхисон харамсалтай осол нийгмээр нь айдаст автуулаад байна. Энэ мэтчилэн хөдөлгүүрт машиныг ухаант хүн барьж явдаг хэдий ч алхаж яваа явган зорчигчийн амь насыг хөнөөсөөр байгаа тоо нэмэгдсээр. Авто ослоор амь насаа алдаж буй хүний дийлэнх хувийг явган зорчигчид эзэлдэг. Тэгэхээр зөвхөн жолооч гэлтгүй алхаж явалтгүй л эрсдэлтэй болжээ.

 

Манай улсад 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 1114728 автотээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээрийн 602189 буюу 54.02 хувь нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцдог байна. Эдгээр тээврийн хэрэгслийг хөдөлгөх эрхийн үнэмлэхтэй 1.2 сая гаруй жолооч байдаг гэх судалгаа бий. Улсын хэмжээнд жолооч бэлтгэх сургалтын 339 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс нийслэлд 170, орон нутагт 169 нь үйл ажиллагаа тогтмол явуулдаг аж. Эдгээр сургалтын төвд жилд дунджаар 40-50 мянган шинэ жолооч бэлтгэгдэж, жолоодох эрхийн үнэмлэх авч байна.

 

B ангиллын үнэмлэх авахын тулд хоёр сар, ВC гурван сар, Механизмын дамжаа хоёр сар, ангилал ахиулах курсууд 21 хоногийн хугацаатай. Жолооны курсийн хичээлийг Боловсролын яамнаас баталсан хөтөлбөрийн дагуу явуулдаг аж. Харин яамнаас батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээл явагдаж байна уу гэдэгт цагдаа хяналт л тавих үүрэгтэй.

 

Жолооч нарт ямар хөтөлбөрийн дагуу хичээл заадаг талаар албаны хүнээс тодруулахад “Журмын дагуу онолын 76 цаг бол дадлагын цаг буюу тусгай талбай болон замын хөдөлгөөнийх нийлээд 32 цаг байдаг. Гэхдээ энэ бол чадварт суурилсан цаг. Энэ цагт л багтаж бүгдийг нь сурах ёстой гэсэн үг биш. Сонсогч дүрмээ сайтар судалсан бол заавал 76 цагийг дуусгах албагүй. Мөн жолоо барих дадлагаа 32 цагаас илүү байлгаж болно” гэв.

 

Харин “Номгон санчир” сургалтын төвийн жолооны багш н.Цэнд-Аюуш “Манай төв 21 жил үйл ажиллагаа явуулж байна. Би долоон жил багшилж байна.  Дүрмийн хичээл 76 цаг ордог. Дромын хичээл 28 цаг. Нэг хүн есөн удаа гарна. Нийт 14-45 хоногийн хугацаанд суралцаж төгсдөг. Би багш хүний хувьд шавь нараа дүрмээ баримталдаг, авто сургуулиас сурсан бүхнээ аво зам дээр, амьдрал дээр хэрэгжүүлдэг жолооч болоосой л гэж хүсдэг. Жолооны үнэмлэхтэй үгүй хамаагүй та хүрдний ард суусан л бол жолооч. Тийм учраас тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, өөртэй тань хамт замд яваа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах нь чухал” гэсэн юм.

 

Хугацаандаа сурч шалгалтандаа тэнцэх хатуу болзлоос жолооны сургалтыг чөлөөлөх хэрэгтэй санагдана. Суусан, сургасан нэртэй болж, яаж замын цагдаагийн шалгалтын комиссыг аргалаад тэнцчих вэ гэсэн бодлоо орхиж хүний аминд хүрчихэлгүй жолоо мушгидаг чадвартай болтлоо сурч л байя. Ерөөс манайд “Машиныг барьж байж сурдаг” гэсэн монгол сургаалаа орхиж, “сурч байж машин барь” гэсэн стандарт шаардлагаар солих цаг болсон.

 

Мөн хотын соёлын тухай хичээлийг жолооны сургалтын хөтөлбөрт нэмэхэд бас илүүдэхгүй. Замын хөдөлгөөний 60 хувь нь дүрмээр, 40 хувь нь ёс зүйгээр зохицуулагддаг гэдэг. Манайд ёс зүйн зохицуулалт нь байхгүй болчихсон. Би давуу эрхтэй гэдгээрээ манайхан түрий бариад нэгэндээ зам тавьж өгдөггүй байдлыг зохицуулахын тулд ёс зүйн хичээл оруулах нь зүйтэй.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Замын хөдөлгөөнд ёс зүй гэж байхгүй.Замын хөдөлгөөний дүрэм л ганц үйлчлэх хэрэгтэй.Харин тэр дүрмэнд нь ёс зүйн элёмэнт байна гэвэл өөр хэрэг.Энэ олон ёс зүйтэй, зүйгүй жолооч , явган зочигч нарыг ганцхан замын хөдөлгөөний дүрэм зохицуулах хэрэгтэй.Явган зорчигч мөн замын хөдөлгөөний дүрмийг ягштал биёлүүлэх ёстой.Зөрчвөл өндөр торгууль тавьдаг л байх ёстой.
2020-10-12
Зочин:
Жолооны курст жолоодох ур чадвар заах нь чухал биш,харин 1.Зөв дадал эзэмших-замын хөдөлгөөний дүрэи ягштал баримтлах дадлыг хүний толгойд бат суулгаж өгөх хэрэгтэй.2.Аваар осол болсон видёо болон зургуудыг ихээр үзүүлж, юунаас болж аваар осол болсоныг сайтар ухуулан таниулах.3.Даатгалын систём.Жолооны мэргэшсэн итгэмжлэгдсэн сургууль төгсөөгүй бол жолоочийн хариуцлагын даатгалыг маш өндөр тогтоож байх хэрэгтэй байна.Мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд торгуулийг МАШ ӨНДӨР тавьж байх хэрэгтэй.Өндөр хөгжсөн орнуудад хүмүүс яагаад дүрмээ барьдаг вэ гэхээр торгууль өндөр байдаг,аваар осол хийвэл даатгал нь эрс нэмэгддэгт байгаа юм.
2020-10-12
Иргэн:
Жолооч нарт заахаа болъё! Хөдөөнөөс ирсэн, хамгийн мулгуу замын цагдаа нар ер нь хэрэгцээгүй. Өөрсдийгөө их үнэд оруулах гэсэн юм шиг зам хааж, зүүн эргэхийг хориглоод байгаа. Олон таван үгтэй иймэрхүү нийтлэлүүдийг бүү гаргаж бай.
2020-10-12
Иргэн:
Жолооний курст сурч байгаа таньдаг дүүгээс ..танай багш яаж зааж байна гэж асуутал,хариуд нь багш ..зай олдвол хоншоороо шаа (машиныхаа) тэгээд урагшаа зүтгээд бай гэж заадаг гэж хариулдаг байна ш дээ.Арай дэндүү тэнэг байгаа биз
2020-10-12
joloo barih erkhiig harin 25 buyu hariutslag hvleeh chadbartai nolohod ni olgj bsan ni zvgeer mashinii too ch bagasan
2020-10-12
аа:
ёоо харин тимээ. сурсныхаа дараа жолод л доо
2020-10-12
ulaanbaatariin emegtei:
Jolooni ynemlehiig 21 nasnaas deesh olgoj baiya. Arai zaluuchuud dendyy bn, galzuu yum shig hurdlaad zochtol dairch orj ireed l ongiroo sagsuu bn
2020-10-12