В.Путин нөлөөллөө алдаж байна
2020-10-12 14:20

Коронавирусийн цар тахал, Беларусь болон Киргизийн улс төрийн хямрал, түүнчлэн Уулын Карабахын бүс дэх мөргөлдөөний нөхцөлд Оросын Ерөнхийлөгч Владимир Путины нөлөөлөл суларч байгаа талаар International New York Times сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Владимир Путин дэлхий даяарх сөргөлдөөнийг чадварлаг шийдвэрлэдэг хүчтэй удирдагчийн имижийг олон улсын тавцанд бүрдүүлсэн ч өнөөгийн нөхцөлд Оросын нөлөөллийн хүрээнд байдаг нутаг дэвсгэрт сөргөлдөөнүүд гэнэт гарч ирсэн нь Путины нэр хүндэд ихээхэн нөлөөлж байгаа гэнэ. 

 

Түүнчлэн коронавирусийн цар тахлын нөхцөлд Орост болон түүний хөрш зэргэлдээ орнуудад нь эрх баригчдад итгэх итгэл эрс унасан гэдгийг шинжээчид онцолсон байна.

 

Путин өнөөдөр эдийн засгаас эхлээд хүрээлэн буй орчны бохирдол, хүн амын эмнэлгийн үйлчилгээний чанар хүртэлх Оросын дотоодын асуудалд илүүтэй анхаарал хандуулах ёстой байсан гэж зарим шинжээчид үзэж байна. Гэвч Путин өөрийнх нь хувьд агуу гүрэн гэдгээ харуулахын тулд гадаад бодлогод хамаг анхаарлаа хандуулсан гэж эх сурвалж онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Орос улс бас авлигад идэгдсэн олон сая үгээгүй ядуу орос ард түмэнтэй. Энэ нөхөр бас хууль бусаар зуун тэрбум долларын хөрөнгө эзэмшдэг
2020-10-15
Ааааа:
Путины нэр хүнд унасан ч, өссөн ч дэлхийг удирдахаар л байх болно.
2020-10-13
пүтины нэр хүнд ард түмэндээ аль хэдийн унасан шүү дээ, оросуудын амьдрал эрс муудсан, хорин жил хоосон амлалт
2020-10-12
irgen:
buruu baruunii yzeltei liberal eh orniihoo esreg shinjeech nertei umnuud ni tegj baigaa biz, putingiin ner hynd unahgui
2020-10-12