Зеленский: Крым, Донбассыг эргүүлэн авахгүй бол огцроход бэлэн

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Донбасст энх тайвныг тогтоож чадахгүй бол бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Тэрбээр энэ талаар ВВС агентлагийн Украины редакцид ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.
Тэрбээр энэхүү ярилцлагадаа Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай энхийн хэлэлцээр байгуулан, Крым болон Донбассыг "эргүүлэн авч" чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Итгэл нь талаар болвол огцроход бэлэн эсэхийг асуухад Зеленский дараах хариултыг өгсөн байна.
"Би нэр хүнд, эрх мэдлийн төлөө зууралдахгүй гэж шууд л хэлж байсан. Би дайныг дуусгаж чадахгүй бол манай орнуудын хооронд өрнөж буй энэхүү эмгэнэлт түүхийг дуусгах чадвартай өөр хүн гарч ирэх шаардлагатай л гэсэн үг" хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна.
Эргэн сануулахад, Крым 2014 онд тус хойгийн олон нийтийн санал асуулгын дүнгээр Оросын бүрэлдэхүүнд орсон юм. Тухайн үед Украинд улс төрийн хямрал нүүрлэж, салан тусгаарлах үзэл газар авсан байсан бөгөөд улмаар Крымийн хойгийн оршин суугчдын дунд явуулсан санал асуулгаар дийлэнх олонх нь Оростой нэгдэх санааг дэмжиж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ