COVID-19: Давтан халдвар авснаас үүдсэн анхны нас баралт бүртгэгдлээ
2020-10-13

Коронавирусийн халдварыг дахин авснаас үүдэлтэй анхны нас баралтыг Холландын эмч нар бүртгэжээ. Энэ талаар Оксфордын их сургуулийн сайт дээр мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Нидерландын 89 настай иргэн эмэгтэй анх халдвар авснаасаа хойш хоёр сарын дараа дахин COVID-19 вирусээр халдварласны улмаас нас баржээ. Энэ эмэгтэй дархлааны хомсдолтой байсан бөгөөд эмч нар хоёр долоо хоногийн туршид өвчтөнийг аврахаар хичээсэн ч давтан халдвар авахдаа биеийн байдал нь нэн хүнд байсан тул өвчтөн нас барсан байна. 

 

Энд дуулгахад, өмнө нь Оросын вирус судлаач Александр Чепурнов коронавирусийн халдвар давтан авах эрсдэл нь хагас жилийн дараа үүсэх боломжтой, энэ хугацаанд бие организмд вирусийн эсрэг биетийн тоо эрс буурдаг хэмээн мэдэгдэж байлаа. 

 

Гэхдээ олон улсын зарим шинжээчид боловсруулагдсан дархлаа нь өөр өөр байх бөгөөд дархлааны хомсдолтой хүмүүс илүү бага хугацаанд дахин өвчлөх боломжтой гэдгийг онцолж байв. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин